Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ХБНГУ-д ажиллаж байна

Үзэсгэлэнгийн үеэр болсон НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын аялал жуулчлалын сайд нарын 8 дугаар хуралд мөн оролцсон юм. Энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентийн төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел нартай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын шинээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Зураб Пололикашвилитай 3 дугаар сарын 6-ны өдөр хоёр талын уулзалт хийлээ. Гүрж Улсын иргэн Зураб Пололикашвили нь тус албыг 2018-2021 онд хаших юм. Уулзалтын үеэр Олон улсын аялал жуулчлалын тандалт судалгааны төвийг Монгол Улсад байгуулах, Монгол Улсын аялал жуулчлалын статистик тоон мэдээллийг илүү дэлгэрэнгүй болгож, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргаж байгаа олон улсын аргачлал, стандартыг нэвтрүүлэх, Монгол Улсын аялал жуулчлалын маркетинг сурталчилгааг зорилтот зах зээлийн орнуудад хийж гүйцэтгэхэд дэмжлэг авах, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэнг дадлагажигчаар ажиллуулах зэрэг асуудлуудаар ярилцаж, тохиролцоонд хүрсэн юм.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Торгоны замын сайд нарын 8 дахь удаагийн хуралдаан 3 дугаар сарын 7-ны өдөр “Торгоны замын аялал жуулчлал 2025 он хөтөлбөр” сэдвийн дор зохион байгуулагдсан ба Торгоны замын аялал жуулчлалын урт хугацааны баримт бичгийг хэлэлцсэн.  Энэхүү Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт эртний Торгоны зам дагуух 34 улс багтдаг бөгөөд Монгол Улс 2001 оноос гишүүнээр элссэн. 2016 оны 10 дугаар сард “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулснаар Монгол Улс Нүүдлийн аялал жуулчлалын төв болон хөгжихөө олон улсад илэрхийлсэн байдаг.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ын “Монгол Улс Нүүдлийн соёл, аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилтыг хангах,  Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллахад энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болсныг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр онцолсон юм. Мөн тэрбээр 17 сая иргэнд хүрдэг Германы Travelcam.tv агентлагт ярилцлага өгч, Монголын аялал жуулчлалын талаар мэдээлэл хийн, Монгол Улсад аялахыг уриаллаа.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

зочин
2018-03-13 10:03:32

Энэ цэрэнбатад монголын ард түмэн одоо итгэж л байна Сураг дуулахнаа нь Загджавын Мэндсайхан гэдэг хахуульчны баруун гар гээ биз дээ

Зочин
2018-03-10 16:12:40

хайран мөнгө

Ажлын байр