Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н.Цэрэнбат: Зайсангийн аман дахь барилгуудын хэрүүлийг БОАЖЯ хийхгүй

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

 

Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Засгийн газраас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Үүний хүрээнд орон даяар байгаль орчин, аялал жуулчлалын яамны нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна.

Тус өдөрлөгийн үеэр энэ салбарт тулгамдаж байгаа асуудал болон ард иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгамдаж буй асуудал, учирч буй хүндрэлийг бүртгэнэ. Мөн үүний дагуу ирсэн саналуудыг нэгтгэж, мэдээллийг боловсруулахаар төлөвлөсөн. Дөрөвдүгээр сард багтаан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулна. Яаманд газартай холбоотой гомдлууд их ирж байгаа.

Гэхдээ бидэнд харъяалагдах асуудал биш шүү дээ. Мөн Засгийн газрын тогтоолоор Зайсангийн аманд оршин суурьшиж байгаа иргэдийг тусгай хамгаалалтын газраас хасах, Улаанбаатар хот руу шилжүүлэх нэгдсэн том ажил яамд хооронд эхлүүлсэн байгаа. Ер нь гадна дотны хөрөнгө оруулалтаар Зайсангийн аманд олон барилга баригдсан үүний хэрүүлийг БОАЖЯ хийхгүй ээ. Хот нь аваад асуудлаа шийдвэрлээд явах ёстой” гэлээ.

 

Тус яамнаас нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж иргэд, аж ахуй нэгжүүдээс гомдол санал хүлээж авахаар болжээ. Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр иргэдээс ирсэн гомдол саналуудыг нэгтгэн байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр авч хэлэлцэх юм байна.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр