Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Пёнчан-2018”: Б.Ганболд өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд уралдана


“Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцож буй манай тамирчин Б. Ганболд өнөөдөр гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд тэших техникээр уралдана. Тэрээр орон нутгийн цагаар 10:04 минут 30 секунд буюу Улаанбаатарын цагаар 09:04 минут 30 секундэд гараанд гарах юм байна.


ОУХМ Б.Ганболд өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дүгээр байрт шалгарч “Пёнчан-2018” паралимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан юм. Тэрээр өнөөдрийн уралдаанаас гадна гүйлтийн цанын 1 км, 10 км-ийн зайд энэ сарын 14, 17-ны өдрүүдэд уралдах хуваарьтай байгаа ажээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр