Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: ОХУ-ын “Роснефть” компани монгол оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлав

 
ОХУ-ын “Роснефть” компанийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургууль, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад нийт 10 оюутныг шалгаруулж суралцуулна.

М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 6 оюутныг, Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа, эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 4 оюутан тус тус суралцах юм.

Сонгон шалгаруулалтад оролцогчид Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцагч байх, эсвэл ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн төгсөгч байх юм. Мөн Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа, эс бөгөөс ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа суралцагч байх бөгөөд насны хувьд 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байх гэсэн шалгуурыг хангасан байх аж.

Бүртгэлийг энэ сарын 16-ны өдрийн 12.00 цаг хүртэл esis.edu.mn/grant цахим хаягаар явуулах ба дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mfa.gov.mn/?p=43836 хаягаар авах боломжтой.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр