Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.Цогзолмаа сайдын нөхөр төсвийн мөнгөөр жип худалдан авчээ


Улс орны эдийн засгийн нөхцөл байдал тааруу, гадаад өр зээл ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд төсвийн зардлыг багасгах талаар янз бүрийн санал санаачлага яригдсаар байгаа хэдий ч яг хэрэгжих түвшиндээ биелэлт муутай байгааг бид мэдэж байгаа. Хамгийн шударга, шуналгүйд тооцогддог,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүртэл төсвийн 360 сая төгрөгөөр 570 авч унасан хэл аманд хэсэгтээ орооцолдон шуугиулж байгаад намжсан.
 

Тэгвэл Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Ч.Саранжав хэмээх эрхэм төсвийн 365 сая төгрөгөөр хоёр ширхэг Ланд-200 машин худалдаж авлаа гэх шуум өчигдрөөс хэвлэлүүдээр түгээд эхэлсэн билээ. Тэрээр 2017 оны 10-р сарын 26-нд “Мөнххада” ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах ЭХХТ-98/2017 дугаар бүхий гэрээг байгуулан,  JTMHXO5J304152427 арлын дугаартай LC 200 VX Medium,  JTMHU01J3J4153559 арлын дугаартай LC 200 V6 AT автомашинуудыг авсан байна.
 

Дашрамд дурдахад, Ч.Саранжав нь БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн нөхөр аж. Мэдээлэлд хандаж буй олон нийтийн санал сэтгэгдлээс ажиглахад, төсвийн мөнгөнд ийнхүү хэт үрэлгэн хандсан түүний үйлдэлд хүмүүс ихээхэн дургүй байгаа бололтой. Арга ч үгүй юм, хуруу хумсаа хуйхлан байж олсон тав, гурван төгрөгнөөсөө татварт илүүчлэн төлсөн мөнгийг нь янз бүрийн түвшний эрх баригчид гарынхаа салаагаар урсган тансаглаж байгааг хөндлөнгөөс харсан хэний ч дургүй хүрэхээр.

Төрийн өмчит байгууллагын нэг дарга гэхэд л, ингэж олон сая төгрөгөөр машин худалдаж аваад байвал яаж зарлагаа багасгаж хэмнэлтийн горимд шилжих юм бэ? Ёстой үлгэр биз!... 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-03-16 12:19:01

энэ хавтгай нүүртээ авгайн шунал дуусахгүй юмаа нөхөр нь УУҮЯ ны гадуур эргэлдээд өөрт ашигтай мест судлаад нэг хэсэг гүйсэн нөхрөө ажилд оруулж дээ хөөрхий

Зочин
2018-03-15 11:44:31

харилцагч байгууллагын мөнгийг танаж мөнгө идээд бна шүү нягтлан нь ард ТНБД байгаа гээд томорсон авгай бнаа

Зочин
2018-03-15 11:43:28

Хүрэлсүх сайдаа улсын мөнгийг үрэг таран хийж буй эрхмүүддээ хариуцлага тооцоожээ та шударга хүмүүсээр багаа бүрдүүлж ажиллана гэж ард түмэндээ амласан биздээ дэндүү шуналтай ТАХ ч нар их бнаа жнь УУХҮЯ ны сайд нягтлантайгаа нийлж төсвөөс тавигдсан харилц

Zochin
2018-03-14 23:07:33

Ene nokhor gej buduuleg uurtai archaagui khun shuu dee abgai ni khudalaa ayrisan khuukhen ene khumuusiig ardiin nam zailuulakh kheregtei shuu dee erchim khuchnii salbart suuld l orj irsen khun said ankhaarakh l kheregtei dee

Зочин
2018-03-14 16:43:03

За больдоо энэ маасайсан авгай нөхөртөө боль гэж хэлээч ард түмэн ,улс орны эдийн засаг муу байхаяасан их шунал вэ тэр жийп унахгүй бол үхэх нь үү

zochin
2018-03-14 12:49:25

Тэр ЭХХТӨвийн байшинг нь хар шинэ жилиин мод шиг битүү гэрэл гэгээ тасраагүй бхад асаачихсан мөнгө урсах юуч биш бга юмбишүү

zochin
2018-03-14 12:49:24

Тэр ЭХХТӨвийн байшинг нь хар шинэ жилиин мод шиг битүү гэрэл гэгээ тасраагүй бхад асаачихсан мөнгө урсах юуч биш бга юмбишүү

ZOCHIN
2018-03-14 12:41:36

AIMAR HUMUUS YUMAA.BURHAN GEJ BAIDAG BOL EDNIIG HEDEN UED N USTGAJ OGOOCH.

Ажлын байр