Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монгол залууг Германы хэвлэлүүд “Хүүхдийн царайтай алуурчин” гэж онцолж байна


Монголчуудыг сэрдхийлгэсэн нэгэн мэдээлэл харь орноос ирсэн нь Монгол залуу эмэгтэйчүүдийг цувралаар хөнөөсөн нь нотлогдож, шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон тухай мэдээлэл байлаа. Тэгвэл өдгөө Германы хэвлэлүүдийн хуудаснаа түүний үйлдсэн гэмт хэргийн талаар шинэ шинэ мэдээллийг нийтэлсээр байна. Өнгөрөгч 2017 онд Германд амьдардаг нэгэн Монгол залуу хоёр эмэгтэйн алга болсон хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан тухай бидэнд дуулдсан.

Тэгвэл Д.Довчин хэмээх 39 настай Монгол Улсын иргэн үйлдсэн хэргээ хүлээж, Лейпциг хотын шүүхээс бүх насаар нь хорих ял сонссон нь тодорхой болов. Монголын гэмт хэргийн түүхэнд цуврал алуурчин буюу маньяк эр тэмдэглэж байгаагүй ч ийнхүү Германд нэр тодорсон нь энэ. Тэрээр хүүхэд байхаасаа эмэгтэйчүүдийг үзэн яддаг байсан болохоор тэднийг хөнөөдөг байсан гэж мэдүүлжээ. 

Хамгийн ноцтой нь Германы цагдаа нар түүний хэлсэн газраас хохирогч эмэгтэйчүүдийн цогцсыг олж, гаргаж авчээ. Тэд 2016 оны 4 сард "Баар 55"-ийн ойролцоох "Blue Moon" баарнаас алга болсон 43 настай Мариа болон 40 настай Анжа хэмээх бүсгүйчүүд мөн болохыг нотолжээ. Монгол эрийн хувьд "Баар 55"-ийн байнгын үйлчлүүлэгч бөгөөд хоёр дахь хохирогч эмэгтэй яг энэ баарнаас 2016 оны 11 сарын 29-ний өдөр алга болсон байна.

Д.Довчингийн хувьд 20 настай байхдаа Германд сурахаар ирсэн бөгөөд Герман хэлээр ус цас ярьдаг аж. Тэрээр эмэгтэйчүүдийг хөнөөгөөд дараа нь мөчилсөн ба "ийм муухай зүйл" хийхээргүй дэгжин хувцасладаг, хүүхэд шиг царайтай нэгэн хэмээн Германы хэвлэлүүд онцолжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр