Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Цэргийн Төв эмнэлэг(Госпиталь)-т ямар ч хамааралгүй хүн ажилласнаас болж эрдэнэт хүний амь нас үрэгджээ.


 
Эмнэлэгийн болон эмчийн буруутай үйл ажиллагаанаас болж эрдэнэт хүний амь нас эрсдлээ гэсэн мэдээлэл цацагдсаны дагуу тодруулан хүргэж байна.
 

2017 оны арван нэгдүгээр сарын 2-3 шилжих шөнө М,Э,Н гэх найзууд Хайлаастын 84-р буудлын ойр хавьд хамт архи ууж, архины халуунаас болж хоорондоо муудалцсан байна.Үүнээс болж Э гэх найз нь Н-ийн гэдэс рүү масслын хутгаар хатгажээ. Тухайн үед хохирогчийн гэмтсэн хэсгээс цус гараагүй байна.

Уг үйл явдал болсноос гурван цагийн дараа буюу арваннэгдүгээр сарын 03 ны өглөөний 06 цагт гэмтэл авсан Н нь Цэргийн Төв Эмнэлэг (Госпиталь) –д очин үзүүлжээ. Тухайн үед Н-ийг жижүүрт гарч байсан Ж.Дэмбэрэл гэх эмч үзэн “Чиний шарх чинь зүгээр байна. Амь насанд чинь аюулгүй” гэж хэлэн масслын хутганд зүсэгдсэн хэсэгт оёо тавин явуулжээ.Ийнхүү Н нь гэртээ очин бие нь сайжрахгүй байсаар арваннэгдүгээр сарын 06-нд Цэргийн төв эмнэлэгт дахин очиход яаралтай хагалгаанд оруулсан боловч хагалгаанд орсоны дараагаар нас барсан байна.

Хэрэв Н-ыг зөв оношилсон бол аврагдах боломжтой байсан юм. Учир нь Бүдүүн гэдэсний төгсгөл S гэдэс цоорсон байсныг мэдэлгүй хөнгөн шарх гэж үзэн оёдол тавьж явуулсан байгаа юм. Гэвч энэ хэргийг цааш нь лавшруулан судлавал Цэргийн Төв эмнэлэг(Госпиталь)-д жижүүрт гарч байсан ахлах эмч нь Ж.Дэмбэрэл биш Сүхбаатар гэх эмч байсан бөгөөд хохирогчийг зохих журмын дагуу үзээгүй байгаа юм.
Цэргийн төв эмнэлэгийн даргын баталсан жижүүр эмч нарын ажиллах журамд зааснаар: Тухайн эмнэлэгт харъялалтай эмчилгээ хийх зөвшөөрөлтэй эмч үзэх ёстой гэж заасан байдаг.Гэвч Ж.Дэмбэрэл гэх эмч нь тухайн эмнэлэгт харъяалалгүй, ажиллах зөвшөөрөлгүй, жижүүр эмч нарыг томилох тушаалд Ж.Дэмбэрэлийн нэр байхгүй байгаа нь өөрөө дур мэдэн үзлэг эмчилгээ хийж байсан болж байна. Түүгээр ч зогсохгүй Ж.Дэмбэрэл гэгч Н-ийг үзэж яаралтай тусламжийн хуудсыг бөглөн Сүхбаатар эмчийн гарын үсгийг зуран явуулсан байна.

Тухайн Ж.Дэмбэрэл гэх эмчээс яагаад энэ эмнэлэгт ажиллаж байгааг нь асуухад Цэргийн Төв Эмнэлэгийн дарга,хурандаа Ч.Гүрбазар томилсон гэж хариулж байгаа юм.Гэтэл Ч.Гүрбазар дарга нь би томилоогүй гэсэн хариу өгч, Сүхбаатар эмч нь би мэдэхгүй ээ дарга нар л мэднэ гэж бие биенээсээ түлхэсээр байгаа юм.

Үүнээс гадна бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт 2 удаа гарахад хоёуланд нь “Эмч эмнэлэгийн байгууллага буруугүй. Үйлчилгээ үзүүлэх дүрэм зөрчөөгүй. Гэсэн дүгнэлт гаргажээ. Энэхүү дүгнэлтийг 2017оны 11сарын 24 болон 12сарын 11 гэсэн өдрүүдэд М.Энхбаяр,Ц.Бадрал,Т.Номинцэцэг гэсэн шүүх эмнэлэгийн шинжээчид гаргажээ.Гэвч үнэндээ энэхүү дүгнэлтүүд нь Ж.Дэмбэрэлийн хуурамчаар үйлдэгдсэн яаралтай тусламжийн хуудсанд үндэслэн гарсан байдаг. Тэгэхээр энэ явдал бол эмнэлгийн ажилтан өөрийн ажил үүргээ хийгээгүй, мөн эмнэлэгт ямар ч хамааралгүй хүн өвчтөнг үзэн буруу онош тавьж эмчилгээ хийснээс болоод эрдэнэт хүн амиа алдсан хэрэг болж байна.

Гэтэл энэ хэрэгт зөвхөн хохирогчид гэмтэл учруулсан Э-г буруутгажээ.Үүнээс үүдэн Э-нь Цагдан хорих 461-р ангид хориотой байгаа юм. Түүнд 10.1.1 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж хорьсон байна. Хоригдон шалгагдаж байгаа Э-гийн эгч Б.Энхтуяа нь Баянзүрх Дүүргийн мэргэжлийн хяналтын газар,Цэргийн төв эмнэлгийн захиргаа болон уг хэрэгт хяналт тавьж буй Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор С.Энхтуул нарт Өргөдөл,хүсэлт гаргажээ.

Тус өргөдөлдөө Улсын томоохон эмнэлэгт эмч биш хүн ажиллаж, өвчтөнг буруу оношилсноос болж хүн амиа алдсан байна. Тийм байхад яагаад эрүүгийн хэрэг ч үүсгэхгүй, тэдгээр эмч нарт хариуцлага тооцохгүй байгаа юм бэ хэмээн энэ асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна.Гэвч долоон сар болсон ч одоо болтол энэ талаар судлаж ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар байгаа аж.

Ямар ч хүнийг цагаан халат өмссөн эмч үзээд чиний бие чинь зүгээрээ амь насанд аюулгүй гэж хэлэхэд хэн ч итгэнэ. Хэрвээ анхнаас нь үзэх ёстой мэргэжлийн эмч нь үзээд, авах ёстой арга хэмжээг нь авч чадсан бол “Нэг нь авсанд нөгөө нь нарсанд орохгүй л байлаа” шүү дээ. Энэ бол тухайн Эмнэлэгийн байгууллага ажиллаж байгаа хүнээ ч ялгахгүй, ямар үйл ажиллагаа явуулж байгаагаа ч мэдэхгүй байгаатай шууд холбоотой юм. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг эрүүл мэндийн байгууллага хариуцлагагүй ажилласаар байвал цаашид юунд найдаж амьдрах ёстой вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Эрдэнэчимэг
2018-09-02 01:46:46

угийн л хөгийн эмнэлэг.Мэс заслын эмч нар нь малын эмчээс ч дор.олон хүний амь амьдралаар тоглосондоо

Зочин
2018-03-20 02:05:42

архичин хийх ажилгүй юм шиг зугаа цэнгэл шоунаас өөр юм боддоггүй юмнууд амвдарч яваа нэгнээ хэрэгт хийх гэж гоншигноод яахав үүнийг

зочин
2018-03-19 01:02:58

томилгоо байхгүй байж яагад тэнд ажиллад байгаа юм бээ. гэхдээ тэр залуу найзруугаа мэс далайдаг нь буруу шдээ. эхлүүлээгүй бол ийм явдал болохгүй байлаа.

Зочин
2018-03-18 13:57:55

Uzleg hiisnees hoish 3 honogiin daraa ubchtun nas barsan bna herbee tuhai ued emch buru onoshloj arga hemjee buruu absanaas bolson bol mar n uhiishde tmes tuhain ued uzleger yum ilreegui bj boliishde ubchtun dabtan uzlegee hiilgesenuu ugui yu gdg bs chuha

Зочин
2018-03-17 23:54:55

Ene bol neg taliig barisan niitlel bna ylagdagch talaas hiij bgaa medeelel yum bishuu hudlaa emch emnelegiin baiguulgaruu buruu ugch yal zabshih bagasgah zorilogotoil bnshd uneheer emchiin buruu bol hohirson talii ar ger gomdol gargaad ybj bgshd

иргэн
2018-03-17 11:12:22

ямар ч тушаалгүй мэс заслын мэргэжлийн бус эмч үзээд хүнийг буцаасан байхад ямар чбуруугүй гэдэг нь хачин байна эмч би уншаад гайхлаа ер нь шүүх шинжилгээний эмч нарын чадвар, дүгнэлт маш хариуцлагагүй, эмч нар нь чадваргүй туршлагагүй ичмээр шүү дээ

Зочин
2018-03-17 10:22:34

uu huurhii ene darga ni hen yum be arai yu

PIzda nar
2018-03-17 10:19:57

shuud oytson bsn herwee ter tormosnii tumur ni tumur bsn bol vneheer hetsvv munhag har llruud

Pizda nar!
2018-03-17 10:19:23

Ehner maani duguindeer unaad hulunduu bertel awch bsiin tegeed oydol hiilgeed tvvnees hoish 6 sariin daraa dotor ni neg ym buglaad uwduud bsniig medsiin tegeed vzvvlsen chin unuuh duguiniihan tormos ni ortson bsn ym bna lee tvvniig ni olj togtoohgvi

Иргэн
2018-03-16 18:25:16

Госпитал бүтэхгүй газардаа тэр жил дүүгээ алдсандаа. Оёоо тавихдаа муу оёоогоор оёсон гэсэн 3-4 хагалсан ч оёоо муугаас нас барсан. Хээв нэг нас барсан гэж хэлсэн шүү тэнэг хүүрүүд

Зочин
2018-03-16 17:49:57

Энэ бол ажлын хариуцлаггүй асуудал. Гол нь тэр эмчилсэн эмч нь хаана ажилдаг байсан юм бэ? Томилгоогүй нөхөр, ажиллах эрхгүй нөхөр юу хийж явсан бэ?

Зочин
2018-03-16 17:49:57

Энэ бол ажлын хариуцлаггүй асуудал. Гол нь тэр эмчилсэн эмч нь хаана ажилдаг байсан юм бэ? Томилгоогүй нөхөр, ажиллах эрхгүй нөхөр юу хийж явсан бэ?

Зочин
2018-03-16 17:41:42

uu huurhii naana chine tom buleg yvaad bgaam bishuu

Ажлын байр