Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Австралийн Сидней хотод хоёр оршин суугчийг терроризмийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн терроризмтой тэмцэх хэлтэсийн цагдаагийн ажилтнууд Сидней хотын Бэнкстаун дүүргийн 2 оршин суугчийг терроризмийн гэмт хэрэгт сэжиглэн баривчилжээ. Энэ талаар тус улсын Channel 7 телевиз мэдээлсэн байна. Тус телевизийн мэдээлснээр цагдаа нар сэжиг бүхий 16,17 настай хоёр өсвөр насны хөвгүүдийг баривчлан саатуулж ,тэднээс хутга мэс зэргийг хураан авчээ. Цагдаагийн байгууллагаас одоогоор хэргийг шалгах явц үргэлжилж байна гэж мэдэгджээ. Харин Австралийн Daily Telegraph сонин хууль сахиулах байгууллагын баттай эх сурвалжаас иш татан цагдаа нар ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд үйлдэгдэх гэж байсан гэмт халдлагыг таслан зогсоож чадсан гэж мэдээлсэн байна.

Ж.Батдорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр