Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Замын цагдаагийн гүүрэн замын зураг төслийг АН-ын үед хийжээ


Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын зураг төслийн талаар цахим орчинд маргаан явж байгаа. Үүнийг тодруулбал,  Ардчилсан намыг эрх барьж байх үед 4 сая ам доллараар нүхэн гарц гарц  барихаар  зураг төсөл хийгдсэн байсан. Гэтэл  МАН-ынхан 42 сая ам долларын өртөгтэй гүүрэн зам барих гэлээ  гэсэн талцал яваад байгаа юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Гудамж төслийнхөн 4 сая доллараар нүхэн гарц барих байсан, гэтэл 47 сая доллараар гүүрэн зам барих гэж байна. Түгжрэлийг бууруулахын хувьд аль нь ялгаагүй” хэмээн жиргэж даарин дээр давс нэмсэн нь  асуудлыг бүр  дэвэргэж орхив бололтой. Харин тэр 4 сая ам долларын өртөгтэй нүхэн гарцын зураг төсөл хэзээ ч хийгдэж байгаагүй гэдгийг эх сурвалж нотолж байгаа юм.

Амьдралд  бултаж болшгүй  бодит үнэн гэж бий. Энэ гүүрэн гарцын зураг төсөл  хэдийд, хэн Нийслэлийг удирдаж  байх үед хийгдсэн бэ гэдгийг үнэн мөнөөр нь гэрчлээд өгөх анхны зураг төслийг нь бид  толилуулж байна.

Тодруулбал, энэхүү гүүрэн замын зураг төсөл 2016 онд буюу Э.Бат-Үүлийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх үед хийгдэж гар хөлийн үсэг зурж байжээ. Тэр үед Нийслэлийн Авто замын газрын даргаар ажиллаж байсан Д.Нанзаддорж, Нийслэлийн Өмчийн газрын дарга Ш.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга  О.Одбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулсан нь эндээс харагдаж байгаа бөгөөд МАН-ынхан  42 сая ам доллараар барих гэлээ гэж буруутгаад  байгаа тэр зураг төсөл гэгээн дүрээрээ мөн байгаа биз.  Сайн хараарай.

Энд хийснийг нь буруутгах гэсэнгүй харин улстөрийн өрсөлдөгчөө муухай харагдуулахын тулд өөрсдийгөө ч үгүйсгэж чаддаг, улс эх орны төлөөх бүтээн байгуулалтад хүртэл талцаж байгаа нь харамсалтай байгаа юм. 

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр