Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Бумбынхан дэлхийг өөрчлөхийн тулд өөрийгөө эхлээд өөрчил гэдгийг сана

ХОНЬ - (3/21-4/19)
Амьдралын утга учрыг ойлгох хүсэл таныг шашны цуглаанд эсвэл хөзрөөр мэргэлдэг газарт очиход хүргэнэ. Үнэнийг эрэлхийж буй бусад хүмүүстэй нэгдсэнээр гэгээрэл, нээлтийг хийх замдаа гарах байх. Хүнд сурталтай ажлаас болж нэг албан тасалгаанаас нөгөө рүү өдөржин харайлган сэтгэл санаагаар унана. Нийгмийн үйл ажил олон байгаа ч өөртөө чөлөөт цаг гаргахыг хичээ.

ҮХЭР - (4/20-5/20)
Ердийн өдөр тутмын үүрэгт ажил бага зэрэг орхигдохоор байна. Танаас ихийг шаардана. Амьдралын хэв маягаа өөрчлөх гэж оролдох боловч төдийлөн амжилтанд хүрэхгүй. Үхрийн ордны гэр бүлийн гишүүд эрүүл мэнддээ анхаар. Хоолны төлөвлөгөө зохион мөн хөгжилтэй дасгалын хөтөлбөр гаргах нь сайн. Бүгдэд чинь үүнийг хийх тааламжтай байна. Бясалгал эргэцүүлэл сонирхолтой судалгаа эсвэл чөлөөт цагаараа ном унших зэргийг хажуугаар нь байрлуулаарай.

ИХЭР - (5/21-6/21)
Найз нөхдийн харилцаа таатай байх болно. Хөгжилдөж, сайхан хоол идэж, инээд хөөрөөр дүүрэн байхыг хүсэх болно. Тэдэнд чадах чинээгээрээ туслахыг хичээх бөгөөд найз нар чинь ч гэсэн үүний хариуд тус болно. Тэмцээн уралдаанд амжилттай оролцох бөгөөд хэрэв хүүхэд тань ялвал та сэтгэл хангалуун байх болно. Аяллаар явахаар төлөвлөх бөгөөд яг одоо аялахад хамгийн тохиромжтой үе.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Гэр бүлдээ анхаарлаа хандуулах цаг. Гэр бүлийн чухал үйл явдалд зориулж томоохон идэвх чармайлт гаргах нь. Энэ нь төлөвлөснөөс илүү зардал гарах бөгөөд үүнээс үүсэлтэйгээр гэр бүлийн харьцаанд хямрал үүсэнэ. Гэхдээ эцсийн үр дүн эерэг гарна. Цэцэрлэгт хүрээлэнгээр тойрон алхах нь сэтгэл сэргээж, ачаалал даах чадварыг нэмэдүүлнэ. Хүүхэдтэй хүмүүсийн хувьд тэднийгээ хөгжөөх олон арга зам байна.

АРСЛАН - (7/23-8/22)
Эрч хүч танд эерэг нөлөөллийг харуулна. Таны харилцааны ур чадвар өрсөлдөгчдийн тань тоог улам нэмэгдүүлнэ. Хайр дурлалын холбоо танд аз жаргал бэлэглэж хүсэл, баяр баяслаар амьдралаа дүүргэх болно. Та зуучлалын ажил хийж найзуудаа оройн зоогонд урина. Шинэ машин худалдан авч өөртөө улам ч итгэлтэй болно. Харин өөрийн нуруун дээр илүү ачаа нэмэхийн хэрэггүй. Хүүхдийнхээ хичээл даалгаврыг нь хийлгэж, дүнг нь дээшлүүл.  

ОХИН - (8/23-9/22)
Өөрийнхөө төсөв санхүүг тогтвортой байлгаж чадвал санаа зовох зүйл гарахгүй. Та өнөөдөр гэр бүлийн асуудлаас болж нэлээд дарамтанд орох магадлалтай. Ялангуяа гэр бүлийн уулзалт таныг нэлээд ядраах болно. Таны эд хөрөнгө найдвартай байдалд байгаа эсэхийг шалга. Гудамж талбай болон захаар хэсэх нь танд түр боловч амрах боломж өгөх хэдий ч өлгөсөн бараануудад нүд унаган хамаг мөнгөө үрэхээс сэргийл.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Эхлэл, төгсгөлд бүх л зүйлс багтдаг. Өмнө эхлүүлсэн ажлаа яг одоо дуусгах хэрэгтэй. Өнөөдрийг бусадтай ярилцан санаачлагатай байж, хөгжилтэй өнгөрөөхийг хичээ. Хэцүү зүйлийг эхлээд өөрөө сурч аваад, дараа нь өөр бусаддаа заа. Өөртөө итгэлтэй байж бусдаар хүндлүүлэхийг хичээ. Бусдын нүдэн дээр ямар байхаа бодолцон няхуур байх хэрэгтэй. Амжилтандаа бодитой байж, дунджийг барь.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Cap таны 12-р гэр болох Жинлүүр рүү хөдөлж танд онцгойлон хандана. Дуу чимээтэй орчин, бөөн хүнтэй гудамж, дэлгүүрээс залхаж ядаж хэдхэн минут нам гүм байдалд өнгөрөөхийг хүснэ. Та өөрийн зөн совиндоо анхаарал хандуул. Гэр орон, гэр бүл, эрүүл мэндийн асуудлаас болоод найз нөхдөөрөө, клубээрээ цугларах уулзалтанд очиж чадахгүй байж мэднэ.

НУМ - (11/22-12/21)
Найз нөхөдтэйгээ харилцах, зочид хүлээн авах, найр цэнгүүн хийх, зугаацаж хөгжилдөхөд тааламжтай өдөр. Гэнэтийн зардал эсвэл алдагдал хүлээж болзошгүй байгаа тул анхаарал болгоомжтой байж, санхүүгийн тал дээр онцгой хяналт тавихыг зөвлөе. Зүүдээ эсрэгээр нь тайл. Үдэшлэг, баяр наадам зүүдэлбэл азгүйтэл, бие тавгүйтэл таныг отож байна гэсэн үг.

МАТАР - (12/22-1/19)
Хувиараа бизнес эрхлэгч матрынхны хувьд чухал үйлчлүүлэгчтэйгээ оройн хоол хамтдаа идэж, дарсаар дайлах хэрэг гарна. Ажил хэргээ таатай болгох нь ашиг орлогод шууд нөлөөлнө. Таны нөхцөл байдал ямар байх нь хамаагүй хайртай хүмүүстээ үйлчлэхэд хэдэн цагийг зарцуул. Гадагш гарч бусадтай уулз. Орон нутгийнхаа, эргэн тойрны байгалийн үзэсгэлэнг харж хорхой хүрнэ. Таны амьдарч байгаа газрын ойролцоо алдартай, сонирхолтой түүхэн дурсгал бий.

БУМБА - (1/20-2/18)
Ирээдүйгээ харах зөн билгийн нүд нээгдэх болно. Дуусах дөхсөн ажлаа эцэслэж, завгүй амьдралаасаа түр ч гэсэн хагац. Өнөөдөр та гадуур гарч байгалийн сайханд алхах буюу дугуй унаарай. Сайхан мөрөөдөлдөө автах нь баяр баясгаланг бэлэглэж, оюун ухааныг тэлнэ. Дэлхийг өөрчлөхийн тулд өөрийгөө эхлээд өөрчил гэдгийг сана. Дэлхийн сайн сайхны төлөө сайн дурын байгуулгад нэгдээрэй.

ЗАГАС - (2/19-3/20)
Одоо Загаснуудын хувьд ямар сүсэг бишрэлтэйгээ шийдэж, итгэл найдвартаа итгэн явах цаг болсон. Зарим нэг нь шашны гэгээрсэн замыг дагах бол өөр бусад нь үнэн алдартны шашныг дэмжих болно. Одоо өөрийн амьдралаа өөрчлөн эхлүүлэх маш амархан байна. Зорилго эрмэлзлэл таны бодол санааг илтгэнэ. Замбараагүй, эмх цэгцгүй байдлаа үгүй хийснээр шинэ хандлага гарч ирнэ. Сэтгэлээр унагаж байдаг хэрэггүй зүйлээс салах тапаар өөрийгөө зоригжуулах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр