Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Гантулгыг түдгэлзүүлэхийн тулд УИХ-ын тухай хуулийг өөрчлөхөөр болжээ


УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах саналаа намдаа өгсөн ч “Хуулийн мухардалд” орсон гэх тайлбарыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлээд байгаа юм. Тэгвэл Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байгаа аж.

Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газраас санал авахаар хүргүүлжээ. Санал ирсний дараа асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.

С.САРУУЛ

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр