Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Эрүүл байсан хүү цэргийн алба хаахаар очоод тахир дутуу болчихсон


Энэ хүүг Б.Ихбаяр гэдэг. Эв эрүүл бусдын адил хөдөлмөрлөх чадвартай хүү байсан. Тиймдээ ч эх орноо хамгаалах гэж цэргийн албанд мордсон эх орон ч хүү. Харин өнөөдөр энэ хүү цэл залуугаараа тал нүд нь хараагүй хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж хувирчээ. Үүнд хэн буруутай вэ? Энэхүү үйл явдал 2 жилийн өмнөөс эхтэй аж.
 


 

2016 онд Дорнод аймгийн цэргийн 327 –р ангид алба хаахаар болсон байна. Ингээд цэрэгт татагдаад сар ч хүрээгүй байхад шүд нь өвдсөн аж. Энэ тухайгаа цэргийн ангийн дарга, эмч нарт хэлэхэд тоохгүй хугацаа алджээ. Түүний шүд олон хоног өвдөж улмаар идээлэн, хавдсан тул Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэг буюу Госпитальд хүргэгджээ.  2016 оны арваннэгдүгээр сард шүдийг нь үзсэн эмч Б.Оюун-Эрдэнэ “шүдийг нь авахаас өөр арга байхгүй” гэж тайлбарлаад шүдийг нь авсан байгаа юм.  Тэгтэл шүдийг нь авахдаа ёзоорыг нь дутуу үлдээчхээд эмчилгээ бичиж өгөөд буцаагаад цэргийн анги руу нь явуулсан байна.