Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Олон улсын мөрөөдөл зуслангийн бүртгэл эхэлжээ


Хавар болж урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд хүүхэд бүр зуны амралтаа хаана, хэрхэн өнгөрөөх талаар бодоцгоож байгаа байх.

Тэгвэл зуныг зугаатай, хөгжилтэй, шинэ найз нөхөдтэй, бүтээлч өнгөрөөхөөр шийдсэн хүүхэд бүрт зориулж 2011, 2017 оны Нийслэлийн шилдэг “Мөрөөдөл хүүхдийн зуслан”-ийн хамт олон зуны ээлжийн хуваарь, хөтөлбөрөө бэлэн болгожээ.

Энэ жил ээлж бүр нь өөр өөрийн гэсэн онцлогтой 8-н ээлжийг бэлдсэн бөгөөд 2018 оны 4 сарын 30-аас өмнө бүртгүүлж 20% -н хөнгөлөлттэй урьдчилан захиалах боломжтой юм байна.



Мөрөөдөл зуслангийн брэнд ээлж болох “Дуулиан-2020” ээлжийн үеэр хүүхэд бүрд хөл бөмбөгийн бөмбөг болон өмсгөл бэлэглэдэг. Уг ээлжийг “Их талын дуулиан” ТББ-н багш, дасгалжуулагчтай хамтран мэргэжлийн түвшинд 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.



Зуслангийн үндсэн төлбөр нь 7 хоног нь 220,000₮, 9 хоног нь 280,000₮ бөгөөд 4 сарын 30-аас өмнө урьдчилж захиалвал 20%-н хөнгөлөлттэй буюу 176,000₮ болон 224,000₮-өөр бүртгүүлэх боломжтой юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг та 11-312895, 99909807 утсаар болон www.dreamcamp.mn сайтаас авах боломжтой.





Энэ жилийн онцлог нь “Зөв дадал – Гэрэлт ирээдүй” хөтөлбөрийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд ирээдүй болсон хүүхэд багачуудаа зөв дадалтай, зөв иргэн болж төлөвшихөд эцэг эхчүүдтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл зусланд амрах хугацаандаа энгийн боловч ирээдүйд нь хэрэгтэй дадлуудыг тоглоомын аргаар, хөтөлбөрөөр дамжуулан хэвшүүлэх бөгөөд гэртээ ирсэн хойно нь эцэг эхчүүд нь тэдгээр энгийн дадлуудыг үргэлжлүүлэн хэвшүүлэхэд зуслантай хамтран ажиллах юм. Энэ жилийн хувьд дараах энгийн 5 дадлыг зусланд заах юм байна.
  1. “Стакан усаар шүдээ угаах” дадал
  2. “Өглөө эрт босох” дадал
  3. “Ногоон гэрэл – цагаан шугам” дадал
  4. “Хог хаягдлыг ангилж хаях” дадал
  5. “Мэндлэх” дадал
Дээрх 5 дадал маань зуслангийн хөтөлбөрт амрагч хүүхдүүдэд ачаалал болохгүйгээр орох бөгөөд өдөр тутмын хөгжлийн хөтөлбөрт тоглоомын аргаар заагдах юм байна.
2018 оны зуны ээлжийн хуваарь
 



7 хоногтой ээлжийн төлбөр 220,000₮
9 хоногтой ээлжийн төлбөр 280,000₮
Олон улсын ээлж 300,000₮ бөгөөд 4 сарын 30-аас өмнө бүртгүүлбэл 20% хөнгөлөлттэй урьдчилж захиалах боломжтой юм байна.
 
Холбоо барих:
Утас: 11-312895, 80089807
Вэб сайт: www.dreamcamp.mn
Фэйсбүүк хаяг: www.facebook.com/Dreamcamp.mn
Оффис хаяг: СБД, 5-р хороо, Happyland тоглоомын төвийн 2 давхар 8 тоот (Хуучнаар тээврийн товчоо)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-17 19:11:27

huuhdiin zuslan yamarch goy hotolbortei boltsiin, huuhed baisan bol yavahsan

Ажлын байр