Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд байхдаа оюутны хотхон байгуулна гэж худал ярьсан Сү.Батболд "шинэ үлгэр"-ээ ярьж эхэлжээ

 
 

Монголын хамгийн баян хүмүүсийн нэг гэгдэх Сүхбаатарын Батболд 2009 оны 10 сарын 29-нд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар томилогдон УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүн гарах хүртэл ажилласан билээ. Уг албан тушаалыг хашиж байх үедээ тэрээр Монголын цахиурын хөндий байгуулах, их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос гарган, оюутны цогцолбор хотхон байгуулах гэх мэт маш олон санал, санаачилга, тэр бүү хэл Засгийн Газрын шийдвэр хүртэл гаргаж байсан боловч аль нь ч бодит ажил болж хэрэгжээгүй юм.

Харин Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа санал санаачилгаа ажил болгож чадаагүй Сү.Батболд бас нэгэн сайхан сонсогдох амлалтыг ойрын үед ярьж явах болжээ. Тодруулбал тэрээр өөрийн цахим хуудастаа:  " Та санал нийлэх үү?

Бид шинэ Дархан, хуучин Дархан гэж сайн мэднэ дээ. Үүнтэй нэгэн адилаар “Шинэ Улаанбаатар” төслийг яаралтай эхлүүлж, шинэ суурьшлын бүс төлөвлөх цаг болжээ. Энэ бол Улаанбаатарын их утаа, замын түгжрэл, хэт бөөгнөрөл, хөрсний бохирдлыг цогцоор нь төгс шийдэх цорын ганц арга. Жишээ нь, “Шинэ Улаанбаатар”-т 10 хувийн урьдчилгаа, 6 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж гэр хорооллын айл өрхүүдэд нүүх, шилжих сонирхлыг төрүүлнэ. “Шинэ Улаанбаатарт” бизнесээ шилжүүлсэн, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдэд тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт үзүүлж дэмжиж болно. Зэрэгцээд төрийн зарим байгууллага, их дээд сургууль, төвлөрсөн захуудыг “Шинэ Улаанбаатар”-т нүүлгэх ажлыг төрөөс зохион байгуулж болно. 

Юуны өмнө дэд бүтцийн асуудлаа шийдэж, “Шинэ Улаанбаатар”-ыг аль болох гэр хороололгүйгээр төлөвлөх ёстой. Төр засаг шийдвэрээ гаргаад, аж ахуйн ажилд нь аль болох оролцохгүйгээр хувийн хэвшлийнхэндээ даатгавал манайхан маш сайхан шинэ хотыг сүндэрлүүлэх бүрэн боломж, оюуны чадал, санхүүгийн чадавхитай.

Хэрвээ шинэ суурьшлын бүс бий болговол одоогийн гэр хорооллыг чөлөөлж байгаа газартаа орон сууц гэхээсэээ цэцэрлэгжүүлэлт хийж, ногоон байгууламж байгуулж хуучин Улаанбаатарынхаа агаарын болон хөрсний бохирдол, түгжрэл бөөгнөрөлөө бүрэн шийдэх боломжтой. Та санал нийлэх үү? 

Бидэнд нэгэн сонгуулийн настай бус, нэгэн үедээ бахархал бүтээх хөгжлийн бодлого хэрэгтэй!!!" гэж бичжээ. Ерөнхий сайд байхдаа оюутны хотхон байгуулна гэж худал ярьсан Сү.Батболд бас дахин "шинэ үлгэр" ярьж эхэлсний шалтгаан юу юм болдоо?

 

Л.Магсар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Zochin
2018-04-17 22:49:10

Vlgerseed bh yum alga l bn bieleh bvren blomjtoi

Zochin
2018-04-17 10:49:51

Санаачилж ярих нь мэдээж гэхдээ цаг алдахгүй хэрэгжүүлэх нь чухал.

Зочин
2018-04-17 09:00:14

Ulger duusakhad ene khun dandaa darga boldog biz dee? Khumuusiig munkhruulakh ulgeriin shine sedew oldkhoo bolison bololtoi.

Zochin
2018-04-14 10:46:54

Ard tvmen tand itgeh neg bolomj bna. Ene yu we gwl ta bayan hun . mongol ulsda ,ard tumende hereg bolohuits gants shn tow bariad ogchih. Eswel tsetserleg .

ZOCHIN
2018-04-11 16:02:58

ODOO TEGEED ULGERT N ITGEED SUUVAL HOHINEE BOLNO BIZ OOR YADGIIN.

Ажлын байр