Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Мурат гишүүнийг яллагдагчаар татжээ

 


Д.Мурат гишүүнийг Прокурорын газраас яллагдагчаар татсан талаар эх сурвалж мэдээллээ.  Өчигдөр болсон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцуулсан юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ үеэр “Үндсэн хуулийн 29-ийн 1 гэдэг бол гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж байгаа юм л даа. Түдгэлзүүлэх эсэхийг гэж байгаа шүү. Түдгэлзүүлнэ гэсэн ч үг биш.

Бүрэн эрхийг түдгэлзүүлж болно, түдгэлзүүлэхгүй ч байх эрх нь УИХ-д бий. Одоо энэ Төрийн байгуулалтын байнгын хороо нь хуулийн өөрчлөлтийнхөө саналыг оруулаад, энэ асуудлаацэгцлэх юм байлгүй. Яагаад ингэж Цэцийн дүгнэлт гарчихаад байхад удаан хугацаанд өөрчлөлт оруулахгүй, тэр тусмаа асуудал яригдаад байхад ингээд суугаад байсныг би мэдэхгүй. Би бол халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг л оруулж ирж байна. Хамгаалсан асуудал байхгүй. Хуулийн хийдэл үүссэн учраас танилцуулж байж өөрчлөхгүй бол болохгүй болчихож. Яллагдагчаар татагдсан дахиад ч нэг гишүүний асуудал яригдаж байна.Тэр чинь орж ирэхийг үгүйсгэхгүй” хэмээн хэлсэн.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн нэг гишүүн нь УИХ-ын гишүүн Д.Мурат гэнэ. Гишүүн Д.Муратын хувьд  эмэгтэй хүн рүү нүцгэн зургаа фэйсбүүкийн чатаар  явуулж,  мессэжээр болон хэл амаар доромжилж, бүр зодсон талаарх мэдээлэл ил болоод байгаа билээ. Түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-11 15:02:13

Энэ дээдчүүд чинь бүгдээрээ тал харвачихсан юмуу,хаашаа юм,юм ярьж! ,хийж чадахаа больж

Ажлын байр