Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сэрэмжлүүлэг: Нисэхийн замд гарсан ослын улмаас хоёр хүн амиа алджээ


Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр хоёр автомашин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн амиа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Тодруулбал, иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна.

 

Ослын дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагчид очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж амиа алдсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн.

 

Иргэн А ГССҮТ хүргэгдэх замдаа амиа алджээ. Мөн автобусанд зорчиж явсан 12 настай эмэгтэй хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн НТТТ-ийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр