Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Прокуророос С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүллээ


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Авлигатай тэмцэх газраас өчигдөр орой баривчлан, шалгаж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийлээ.

 

Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман "АТГ-аас мөрдөн шалгаж байгаа Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалттай холбоотой хэрэгт Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дөрөвдүгээр сарын 10-ны орой албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэж үзэж, сэжигтнүүдийг хойшлуулшгүйгээр баривчлах арга хэмжээ авсан.

Өнөөдөр АТГ-аас Нийслэлиийн прокурорын газарт дээрх хүмүүсийг яллагдагчаар татах санал ирүүлсэн. Энэ саналыг Нийслэлийн прокурорын газар хүлээн авч, дээрх хүмүүсийг эрүүгийн хэрэгт татсан. Улмаар үргэлжлүүлж цагдан хорих саналыг Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлээд байна: Мөн УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татсан. Хэрэг нь мөрдөн байцаах шатанд явагдаж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр