Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Шүүх Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын хаусыг УБТЗ-д өгөхөөр шийдвэрлэв


Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргаар  хоёр жил ажилласан Л.Пүрэвбаатарт холбогдох шүү хурал өнөөдөр /2018.04.11/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж түүний эзэмшиж байсан байшинг УБТЗ-д буцаах шийдвэр гаргажээ. Л.Пүрэвбаатар үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байсан аж.

 

Тус нийгэмлэг нь Л.Пүрэвбаатарыг  Иргэний хууль, Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандсан байна. Шүүхээс УБТЗ нь  хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд  Л.Пүрэвбаатар нь уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул нэн даруй суллаж Улаанбаатар төмөр замд буцааж өгүүлэхээр шийдвэрлэжээ. “УБТЗ” ХНН нь энэхүү өндөр үнэтэй хаусыг дуудлага худалдаагаар зарж олсон орлогыг төмөр замчдыг орон сууцжуулах хөнгөлөлтэй зээлд зарцуулна гэлээ.

 

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр