Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хүчингийн хэрэг 18.5 хувиар өсчээ


Эрүүгийн хэрэг 79.3 хувиар өсжээ

Монгол Улсын шүүх 2018 оны нэгдүгээр улиралд эрүүгийн 2989 хэрэг, иргэний 11574 хэрэг, захиргааны 359 хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэжээ. Үүнийг өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулбал эрүүгийн хэрэг 79.3 хувиар, иргэний хэрэг 12 хувиар өссөн бол захиргааны хэрэг 15.5 хувиар буурчээ.

Анхан шатны журмаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргээс зарим төрлийн гэмт хэргийг өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулбал хулгайлах гэмт хэрэг 35.3 хувиар, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 34.7 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 21.6 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 18.5 хувиар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг 6.7 хувиар тус тус өсжээ. Харин хүнийг алах 11.7 хувиар, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг 90.3 хувиар тус тус буурсан байна.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-17 08:44:23

Khuchingiin khereg shiitgelgui bolchikhson ym bish uu? BI Gantulga gishuuniig shiitgekhgui bolokhoor ni tegj oilgood okhid busguichuudiin toloo shanalaad bgaa shu dee! Muu ulger duurial uzuuleed bgaa khumuusiig jishee bolgood oligtoikhon arga khemjee aw!

Ажлын байр