Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Баяр суллагдан, Ч.Сайханбилэг үлджээ


Өчигдөр Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман олон нийтэд мэдээлэл хийсэн. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг яллагдагчаар татан, цагдан хорих саналаа Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байгаа тухай дурдсан байна.

Харин дөнгөж саяхан зарим эх сурвалжид мэдээлснээр, Ерөнхий сайд асан С.Баярыг суллаж, харин 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорихоор болсон байна.

Ойрын өдрүүдэд баривчлагдан саатуулагдсан хүмүүсийн дийлэнх нь АН-ын гишүүд байсан учраас тус намын удирдлага дургүйцлээ илэрхийлээд амжсан. Харин өчигдөр орой Ч.Сайханбилэгийн хамт  МАН-ын нэгэн хүчирхэг лидер болох С.Баяр баривчлагдан саатуулагдлаа гэсэн мэдээллийг сонсоод тэд ялимгүй тайвширсан байж болох. 

Гэвч С.Баяр эрхэм ганц бүтэн хоног ч бололгүй суллагдсан бололтой. Зарим хүмүүсийн шоу" хэмээн эргэлзэж байсан таамаг ч батлагдлаа.  Уг нь хамгийн том "хэргийн эзэн, хэнгэргийн дохиур" нь  ТЭР байсан баймаар.

Гэхдээ ч С.Баярын оюуны чадамжийг баргийн хүн давж гарахад бэрх шүү. Дээхнэ, нөгөө "Цензургүй яриа"-нд нэг оролцохдоо баргийн "улаан хэлтэнг урдуураа гишгүүлдэггүй" Л.Мөнхбаясгаланг үнэхээр барьц алдуулж байгааг нь харахад бахадмаар л санагдсан. Тэгээд ч, АТГ-т түүнээс байцаалт аваад яс суулгачихаар оюуны бядтай байцаагч байдаг ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ! Ямартай ч, хүчтэй хүн гэж цаанаа л өөр юм... 

Эх сурвалж Шуурхай.мн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-17 22:01:10

ene shal hudlaa shaadag sait bnaaa ho

зочин
2018-04-16 21:13:43

баяр, элбэгдорж нарыг баривчилж насаар нь шоронд ямарч өршөөлд хамрагдахгүй байхаар шийдээгүй цагт жүжиг гэхээс өөр юу гэх вэ?

иргэн
2018-04-16 10:08:10

баяр сайханбилэг нусан бууг хэрэгт чихчихээд гарахаа мэдэх байлгүй МАНАН мафийн төлөөлөгчид саарал ордон, шүүх, АТГ, ТТГ -аар дүргэсэн байгааг монголчууд ойлгодогч болоосой

Улс тор судлаач.
2018-04-12 14:13:14

Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийн ач буянаар УИХ-ын гишуун болж улмаар гэнэтхэн Н.Алтанхуягыгаа орцруулж оороо Еронхий сайд болж аваад л нийтийн омчоос хулгай хийх ажлаа хийсэндээ. Одоо шударгаар шалгуулж, Монгол улсын хохиролгуй болго.

Ажлын байр