Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ш.Батхүүгийн хоригдох хугацаа дууссан ч хууль бусаар хорьж эхэлжээ


“Жаст” группын захирал Ш.Батхүүг цагдан хориод нэг сар өнгөрчээ.

Энэ хугацаанд түүний сахарын өвчин нь хүндэрч бие эрс муудсан бөгөөд эрчимтэй эмчилгээг цаг алдалгүй яаралтай хийхгүй бол амь насанд нь аюул тулгарч болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Харин түүний цагдан хорионы хугацаа өнгөрсөн шөнийн 00 цагт дууссан ч, хууль бусаар үргэлжүүлэн хорьсоор байна хэмээн өмгөөлөгч нь мэдэгдлээ. Энэ талаар Ш.Батхүүгийн өмгөөлөгч ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангийн удирдлагад хандаж шаардлага хүргүүлжээ.

Шаардлагадаа, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 67/9 дугаартай захирамжаар Ш.Батхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх захирамжийн захирамжлах хэсгийн 1-т “Яллагдагч Ламдан овогтой Шаравламдангийн Батхүүг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж шийдвэрлэсэн.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 5-т “Хугацааг сараар тоолоход сүүлийн сарын мөн өдөр хугацаа дуусна...” гэж хуулчилсан. Шүүгчийн захирамжид заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Ш.Батхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд  1 /нэг/ сарын дээд тал нь 31 хоногтой гэж тооцож хүснэлтээр үзүүлэв. Эндээс харахад Ш.Батхүү нь 32 хоногтоо цагдан хоригдаж байх бөгөөд хуанлийн сараар тодорхойлбол  нэг сард хамгийн дээд тал нь 31 хоног байх тул 2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 08 цаг 30 минутын байдлаар Ш.Батхүүг 8 цаг 30 минут хууль бусаар цагдан хорьж байна....

Иймд Монгол улсын Үндсэн хууль болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасныг тус тус баримтлан Ш.Батхүүг нэн даруй суллахыг шаардаж байна” гэжээ. 

Өмгөөлөгчийн шаардлагаас харахад Ш.Батхүүгийн цагдан хорих хугацаа үнэхээр 32 дахь хоног дээрээ явж байна. Хүний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлаагүй бол хэн ч дураараа халдах ёсгүй. Хуулийн хугацаа дууссан байхад Ш.Батхүүг хууль бусаар үргэлжүүлэн хорьсоор байгаа нь хуулийн байгууллагынхан түүний эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаагийн нэг илрэл бус уу. 

 

Ш.Батхүүгийн хоригдох хугацаа дууссан ч хууль бусаар хорьж эхэлжээ undefined

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
ЭХ СУРВАЛЖ: http://www.report.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-16 22:01:25

хуурамч баримт бүрдүүлснээ хүлээж, баримт нь хуурамч болох нотлогдсон юм бол хэрхэхийг танайх шийд гээд стандарт банкны мэдэлд өгөөд л дуусах биш үү? алтан эхнэр хүртэл энэ сургаар мөнгө цохичих санаатай шогшиж байгаа дуулдсан шунал гэдэгт хязгаар

Зочин
2018-04-13 13:52:24

харагдаад байх шиг Эдгээрийг шалгуулмаар байна Ард түмэн хардаж байна.

Зочин
2018-04-13 13:51:42

Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе! Энэ Элбэгдорж, Бадамжунай сахал Эрдэнэбилэг, М. Энхболд, Жанцан, Орхон,Баасанхүү, Л.Болор Эрдэнэ нарын бүлэглэл байхаар харагдаад байх шиг Эдг

Зочин
2018-04-13 13:51:22

Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!! Нямдоржид баяр хүргэе! Энэ Элбэгдорж, Бадамжунай сахал Эрдэнэбилэг, М. Энхболд, Жанцан, Орхон,Баасанхүү, Л.Болор Эрдэнэ нарын бүлэглэл байхаар харагдаад байх шиг Эдг

Зочин
2018-04-13 13:50:44

Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 27 настай нэг луйварчин хармаална. Үлдсэн

Зочин
2018-04-13 13:45:18

Ардчиллын алтан хараацайнууд гэж өөрсдийгөө нэрлэсэн залуус чинь ердөө л “Хөрөнгөлөг этгээд болохын төлөө юу ч хийхээс буцдаггүй” шуналын микробууд л байсан юм бишүү?

Зочин
2018-04-13 13:44:03

мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн А.Гансүх, Х.Баттулга нарт хилийн хориг тавьсан” хэмээн бичсэн байв.

Зочин
2018-04-13 13:42:58

нийтлэлийн дотор “Х.Энхжаргал олны анхаарал татсан хэргүүдийг шалгуулж байна” гэсэн дэд гарчгийн дор “Хуурамч бичиг баримт үйлдэж, мөнгө угаасан хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх асан А.Гансүх нарыг сэжигтнээр та

Зочин
2018-04-13 13:41:54

Ерөнхийлөгч Х.Баттулг АТГ-ын даргыг “Ажлаа өг” гэсний дараа тус газрын албан ёсны вэб сайтад “АТГ-аас шалгалт хийж олны анхааралд өртсөн хэргүүд” нэртэй нэгэн нийтлэл тавигдсан байлаа. Сонирхолтой нь, нийтлэлийн дотор “Х.Эн

Ажлын байр