Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дотоодын 6 үйлдвэрийн ТАРАГ-ны чанарыг шалгахад 50 хувь нь шаардлага хангахгүй байна.


Тараг нь уламжлалт цагаан идээний хэрэглээнээс салж төрөл бүрийн жимсний охиор баяжин амттаны ангилал руу шилжиж байна. Өдөр ирэх тусам тарагны нэр төрөл нэмэгдсээр байгаа ч  хүнсний аюулгүй байдал, чанарын асуудалд анхаарлаа хандуулъя.
 

taragoo Тарагны чанарыг шалгахад 50 хувь нь шаардлага хангахгүй байна


С1 телевизээс мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Чанарын эрэлд” нэвтрүүлгээр зургаан төрлийн таргийг шинжилгээнд хамруулсан юм. Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр нэг, дөрөв, тав дугаар дээж стандарт шаардлага хангасан бол хоёр гурав зургадугаар дээж стандарт шаардлага хангаагүй байна.
 

Мэргэжлийн ерөнхий газрын улсын ахлах байцаагч С.Хонгорзул ” Химийн шинжилгээгээр исгэлэн, тослог, хуурай бодис, чихэрлэгийн хэмжээ стандартад заасны дагуу байсан. Кадми, хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнд байв. Нян судлалын шинжилгээгээр салмонель илрээгүй” гэв. Ингээд мэргэжилтнүүд хэрхэн дүгнэснийг танилцуулъя.


1.Элгэн тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг, исгэлэн, тослог чанар хэвийн. Кадми буюу хүнд металлийн хар тугалага 0.012 хувьтай илэрсэн. Энэ нь зөвшөөрөгдөх хэмжээ боловч сүү, сүүн бүтээгдэхүүнд аль болох илрэх ёсгүй бодис юм.  Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч  савханцар нян илэрсэн

2 Мөөний цөцгийтэй тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга 0.012 хувьтай илэрсэн. Кадми 0.09 хувь илэрсэн. Мөн л зөвшөөрөгдөх хэмжээ боловч аль болохоор илрэхгүй байх ёстой юм. Стандарт шаардлага хангахгүй гэсэн хариу гарчээ.

3.Дээж тараг – Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хүнд металл болох хар тугалга 0.03 хувь, кадми 0.06 хувьтай илэрсэн. Бас л зөвшөөрөгдөх хэмжээ гэж үзэж байна. Тарагны хувьд хүний биед ашигтай байдал нь зөвшөөрөгдсөн хэмжээнд биш. Өөрөөр хэлбэл, шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.

4.Гоё тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хүнд металл болох хар тугалга илрээгүй. Кадми 0.012 хувьтай илэрсэн байна. Гэдэсний бүлгийн эмгэг төрөгч бага хэмжээнд илэрсэн байна.

5.Үлэмж органик тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга илрээгүй. Кадми 0.07 хувьтай илэрчээ.

6. Монфрэш цөцгийтэй тараг- Химийн үзүүлэлт буюу чихэрлэг тослог исгэлэн байдал хэвийн. Хар тугалга илрээгүй. Энэ тарагны хувьд хүний биед ашигтай бичил биетэн мөн л зөвшөөрөгдөх хэмжээ биш гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шаардлага хангахгүй байна гэж үзжээ.

Дотоодын үйлдвэрлэгчид ихэнх таргийг хуурай сүүгээр үйлдвэрлэдэг атал шошгон дээр үнээний цэвэр сүүний тараг гэж хаягладаг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр юм байна. Мөн тараг нь хагас өдрийн дотор исдэг байсан бол сүүлийн үеийн тараг исэхээ больсон аж.

 

 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-17 08:53:45

Surtalchilgaa khiigeed bkhad ni shalgaj khorigloogui mortloo khumuusiig khunsendee xeregleed khereglee bolchikhson ued ni iim oi gutmaar ym bichij ajil khiisen dur uzuulj bitgii doromjlood bai!

зочин
2018-04-12 16:21:16

Тараг сүүнд хадаглах хугацааг уртасгах химийн бодис хийддэгийг болиулах хэрэгтэй

Ажлын байр