Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарын өмгөөлөгчид юу хэлэв...


Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг хэлэлцээд 30 хоног хорих шийдвэр гаргалаа. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих эсэхийг шүүх шүүх хурал Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, үргэлжлүүлэн нэг сар хорих шийвэр гаргалаа. Тэгвэл тэдний өмгөөлөгчид юу хэлснийг тоймлон хүргэе. 

 

Л.Данзанноров: Шинэ цагийн улс төрийн хоригдлуудыг бий болгох зүй бус ажиллагаа эхэллээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров: "Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэгийг баривчилсан асуудал нь хууль ёсны байсан эсэх, цаашид сэжиглэн цагдан хорих үндэслэлтэй эсэх асуудлаар хэлэлцлээ. Шүүх 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэрийг гаргалаа. Харамсалтай нь энэ шийдвэр хуулийн дагуу гарсангүй гэж үзэж байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй маш олон хуулийн заалтыг зөрчсөн. Энэ асуудлаар бид дараа дараагийн шүүхэд гомдол гаргана. 2018 оны 4  сарын 10-ны өдөр  15.00 цагт Ч.Сайханбилэгийг гэрчээр асууна гэж АТГ-аас дуудсан. Манай үйлчлүүлэгч Ч.Сайханбилэг АТГ дуудсан цагт, дуудсан хугацаанд нь очсон.  Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд байсны хувь энэ хүн төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Учир нь Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын хууль гэж байна. Энэ хууль буугаагүй байхад төрийн хамгаалалтад байгаа хүний зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу баривчилдаг. Төрийн тусгай хамгаалалтын хугацаа 4 жил хүчинтэй байдаг. Энэ хуулийг зөрчиж баривчилсан.

 

Ч.Сайханбилэг онцгой хүндэтгэх шалтгаантай гадаад байж байгаад ирсэн. Хуулийн байгууллагаас ирүүлсэн албан хуудас бүрт тодорхой хариу өгч байсан. Монгол Улс Ардчилсан шинэ хуультай болсон. Шинэ цагийн түүхэн дэх улс төрийн хоригдлуудыг шинээр бий болгож байгаа зүй бус ажиллагаа эхэллээ гэж үзэж байна" гэв. 

 

А.Ариунаа: С.Баярыг цагдан хорих болсон үндэслэл нь буруу

С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа:  Өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгч С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-н өдрийн 18:00 цагийн үед шүүгчийн зөвшөөрөлгүй баривчилсан. Ингэхдээ гэмт хэргийн баримт нотолгоог гээх, үрэгдүүлэх, устгах, зөөвөрлөх гэсэн үндэслэлээр баривчилж, цагдан хорьсон. Энэ үндэслэлийг үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Яагаад гэвэл С.Баярыг баривчилсан гол зүйл нь Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудал. Оюултолгойн гэрээг байгуулснаар энэ хүн их хэмжээний авлигал авсан гэж 10 гаруй жил ярьж байна. Энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримт өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивт хадгалагдаж байгаа. Гэтэл түүнийг зөөвөрлөх, устгах, үрэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр баривчилсан нь буруу. Мөн дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй, мэдээлэл байгаа гэсэн үндэслээр цагдан хорихоор болсон нь буруу”  гэв. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-18 11:26:35

ХОЛОО ОЧИЖ ХУЦАЦГАА.

иргэн
2018-04-16 21:37:57

энэ 2 өмгөөлөгч овоо мөнгөний сураг сонссон юм байхдаа ард түмэндээ ад үзэгдсэн шинэ үеийн бадамдоржтонг өмгөөлж суух ямар шившиг, гутамшиг вэ? бармвчлагдахад нь хэн ч тоосонгүй. өөрт нь заяагаагүй нинжин сэтгэлийг бусдаас горьдох хэрэггүй

irgen
2018-04-15 21:19:11

iim tom gemt heregtengyydiig barivchilj baij l shalgadag shdee, olon um byy yari ta nar

Монгол
2018-04-12 18:42:20

Удахгүй "Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй" гээд шийдвэр гарч замхарна. Ингэж л ард түмнийг мунхаруулж, төөрөгдүүлдэг байхгүй юу? Элбэгдорж ард нь "Турбаныхаа шүүгч, байцаагч, прокурор нартай зогсож байгаа гэсэн" ажиллаж байгаа гэсэн.

Ажлын байр