Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Ирээдүй-Алтай” холбооны 5 дахь тэргүүн 63.6 хувийн саналаар сонгогдлоо

Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын "Ирээдүй-Алтай” холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, тус холбооны тав дахь үеийн тэргүүнээр Татварын Ерөнхий Газрын мэргэжилтэн М.Өлзийбатыг гишүүдийн 63.6 хувийн саналаар сонголоо. Бигэр сумын уугуул тэрбээр 2005 оноос тус холбоонд ажиллаж ирсэн бөгөөд геологийн "Gamma Logging” компанийг удирдаж байсан ажээ.

Тэрбээр "Ирээдүй-Алтай” холбооны тэргүүнээр сонгогдсоныхоо дараа хэлсэн үгэндээ, орон нутгийн удирдлага, нутгийн зөвлөлүүд, залуучуудын байгууллагуудтайгаа хамтарч, нутаг гэсэн нэг зүг рүү харж ажиллахаа илэрхийлээд, 15 жилийн хугацаанд сэтгэл зүтгэл, цаг хугацаагаа зориулж ирсэн үе үеийн залуучуудынхаа санал зөвлөмжийг хамгийн түрүүнд сонсож, мэдлэг, туршлагыг нь дайчилж ажиллана гэлээ.

Мөн хурлаар "Ирээдүй-Алтай” холбооны дэд тэргүүнээр Тонхил сумын уугуул, "Elite Education” компанийн захирал З.Алтантуяа, мөн сумын уугуул, Tur.mnсайтын захирал Н.Амартүвшин, Бугат сумын уугуул, "Эрдэнэс Монгол” компанийн хуульч Д.Хатанбаатар нарыг сонгосон байна.

Хурлын үеэр салбар зөвлөлүүд 2017-2018 онд хийж, хэрэгжүүлсэн ажлаа шинэ удирдлагуудад танилцуулж, цаашид анхаарч, сайжруулах асуудлуудаар санал бодлоо солилцжээ. Оюутан, залуучуудын эвлэлдэн нэгдэх сайн дурын санаачилгаар 2003 онд байгуулагдсан "Ирээдүй-Алтай” холбоо 15 жилийн ойгоо оюунлаг, бүтээлч ажлуудаар угтах зорилт дэвшүүлж, аяны нээлтээ ойрын үед хийхээр төлөвлөж байгаа юм байна.

2018 оны гуравдугаар сарын 11-нд болсон Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын ээлжит тавдугаар их чуулганы төлөөлөгчдөөс "Ирээдүй-Алтай” холбооны Бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон нэр бүхий 15 залууг танилцуулж байна.

1. М.Өлзийбат /Бигэр/ - "Ирээдүй-Алтай” холбооны тэргүүн

2. З.Алтантуяа /Тонхил/ - "Elite Education” компанийн захирал

3. Н.Амартүвшин /Тонхил/ - Tur.mn сайтын захирал

4. Д.Хатанбаатар /Бугат/ - Хуульч

5. М.Батбаяр /Халиун/ - ХААН банкны салбарын захирал

6. Б.Баянмөнх /Шарга/ - АШУҮИС-ийн тэнхмийн эрхлэгч

7. Б.Баяржаргал /Алтай/ - Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нягтлан бодогч

8. Н.Дашдаваа /Тонхил/ - Монгол консерватив намын дарга

9. Д.Наранбадрах /Хөхморьт/ - Голомт банкны эдийн засагч

10. Б.Өнөржаргал /Халиун/ - Халиун сумын ИТХ-ын дарга

11. Т.Сайханаа / Тайшир/ - УИХ-ын Тамгын газрын ахлах редактор

12. Г.Түвшинжаргал /Есөнбулаг/ - Гашуунсухайт автозам компанийн ахлах менежер

13. Д.Түвшинжаргал /Цогт/ - Дуучин, Улаанбаатар хот дахь Говь-Алтай аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгч

14. Э.Шүхэрт /Есөнбулаг/ - "Цэцэн Алтайчууд” клубын тэргүүлэгч

15. Ж.Эрдэнэбаяр /Алтай/ - Монголын хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгч

 

Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын "Ирээдүй-Алтай” холбооны хяналтын зөвлөлийн гишүүд:

 

1. Б.Доржханд /Төгрөг/ - Хяналтын зөвлөлийн дарга, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч

2.Г.Байгальмаа /Цогт/ - "Мөнхийн тун” компанийн эмзүйч

3. Э.Хишигтуяа /Дэлгэр/ - ШУТИС-ийн оюутан

 

 

Эх сурвалж:Govialtai.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр