Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

20 дугаар зууны “Хоёр Мөнх” Аваргын нэг нь харван одлоо


Mонгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний бөхийн дархан аварга Жигжидийн Мөнхбатыг сүүлчийн замд нь өнөөдөр өглөө үдлээ. Халхын  аваргаа хангай дэлхий нь уйлан гашуудаж байна уу хэмээн хөх тэнгэр хураал уйлж гашуудлаа. Монгол түмний бахархал болсон Их аваргаа үдэх ёслолд бөхийн хүрээний олон хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа.Түүний шарилыг Алтан-Өлгийд залсан бөгөөд Ж.Мөнхбатын хүү, Японы сүмо бөхийн их аварга М.Даваажаргал, УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн байна. 

Мөн М.Даваажаргал "Аавтай минь салах ёс хийхээр хоёр Мөнхийн нэг Их аварга Х.Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. 

Төрийн наадамдаа бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе түүх болон үлдэж байна. Х.Баянмөнх аваргадаа урт насалж удаан жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе." хэмээжээ. Х.Баянмөнх нүдэнднн нулимас, сэтгэлдээ их харууслыг тээн зүлэг ногоон дэвжээний их аваргаа сүүлчийн замд нь үдлээ.


 

                                                                                                               Эх сурвалж Шуурхай.мн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр