Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Багш нар ирэх сарын 1-нээс хугацаагүй ажил хаяна гэв

 


Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос ирэх сарын 1-ний өдрөөс хугацаагүй ажил хаяж, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлэл хийлээ.

 

Багшийн цалин нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн А.Санжмятав: Юун түрүүнд 2018 онд багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж манай улсын эдийн засагт байна гэдэг таатай мэдээг хүргэе. Энэ жилийн хувьд эдийн засгийн үзүүлэлт 73,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж гарсан. Жишээлбэл татварын орлого 29,1 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр Монгол улсын эдийн засаг сайжирч байна, тийм ч учраас багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж бололцоо бүрдэж байна гэсэн үг. Багш улиралд 100-200 мянган төгрөгийн урамшуулал авч байхад 30 гаруй сая төгрөгийн цалинтай томоохон уул уурхайн компанийн захирлууд жилд тэрбум гаруй төгрөгийн урамшуулал авч байна. Энэ бол Монголын төрд мөнгө байна гэсэн үг.

 

Монголын багш нар хүнлэг, энэрэнгүй, хүлээцтэй хандсан. Гэтэл төр биднийг болоод байна, бүтэж байна гэж хараад эцсийн дүндээ бид хохирч байна. Өнөөдөр багш нар нийгэмд муу хүүхэд бэлдэж гаргаагүй. Маш олон хүчин зүйлээс болж хүүхдийн хүмүүжил тодорхойлогдоно гэдгийг онцлов. 

 

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан бичсэн шаардлагадаа: Монгол улсын үндсэн хуульд "Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй" гэсэн заалтыг зөрчиж байна... гэжээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-13 18:50:56

УЛСААРАА ХАРИУЦЛАГА, САХИЛГА БАТГҮЙ БОЛСНЫ НЭГ ХЭЛБЭР НЬ

Зочин
2018-04-13 18:49:52

ЕР НЬ БАГШ НАРАА ХӨГЖҮҮЛЭХ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ, УЛСЫН СУРГУУЛИЙН БАГШ НАР ХҮҮХДЭД ӨГӨӨЖГҮЙ, ЗАЛХУУ, БҮХНИЙГ Л ЭЦЭГ ЭХ НЬ ХИЙ ГЭХ, СУРГАЛТАА БАГШ НАР, ӨСӨЛТ, ХӨГЖИЛТ, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ЭЦЭГ ЭХ ХАРИУЦМААР

Зочин
2018-04-13 18:44:45

ХАЛААД, ШИНЭ ТӨГСӨЛТИЙН БАГШ НАР, АЖИЛГҮЙ БАГШ НАРАА АВ. 50 НАС ХҮРСЭН БАГШ НАР ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАДАГГҮЙ ЮМ БАЙНА. ӨДӨР ӨНЖҮҮЛГИЙН БАГШ, ЗӨВЛӨХ БАГШ ХИЙЛГЭЖ, ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ ДУРГҮЙ, МЭРГЭЖИЛДЭЭ ДУР СОНИРХОЛГҮЙ, УР ЧАДВАРГҮЙ БАГШ НАРАА ХАЛДАГ БОЛГОМООР ЮМ

Ажлын байр