Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Н. Буянжаргал: Сайн үйл бүтээхэд заавал мөнгө хэрэггүй. Сэтгэл байхад тус дэмээр бас болдог юм

 
2018 оны гуравдугаар сарын 2-ны өдөр МОНГОЛОО | MONGOLOO группийн санаачлан эхлүүлсэн Эх нялхсын 8-р эргэлтийг засах сайн үйлсийн аян эхэлсэн бөгөөд гуравдугаар сарын 12-ны өдөр аяны  хүрээнд хийгдсэн ажил дуусаж хүлээлгэн өгсөн билээ .  Энэхүү сайн үйлсийн аянд нэгдэн сэтгэл зүрхээрээ тусалсан хүмүүс олон бий.  Үүний нэг тод жишээ бол Н.Буянжаргал ах юм.



 
Буянжаргал ах энэ хугацаанд үнэхээр чин сэтгэлээсээ ажилласан. Энэ сайхан сэтгэлтэй ах орчлон ертөнцийн дуу чимээ, алдрай бяцхан үрийнхээ, гэр бүлийнхээ халуун дулаан дуу хоолойг сонсож үл чадна. Учир юу вэ? гэвэл тархины хорт хавдар тусаж, хорт хавдарыг авсан хэдий ч мэдрэлийн судас дайрсан байсны улмаас бүрэн сонсголгүй болжээ.  Хагалгаанд орсны дараагаар зүүн тал нь тэр чигээрээ мэдээгүй болж, таталт өгөн ам нь мурийсан байна. Харин түүний гэр бүл, эгч нь сайн асарч сувилсны хүчинд хөл дээрээ босон өөрийнхөө болон үр хүүхдийнхээ төлөө тэмцсээр байгаа юм. 

 

 
Буянжаргал ах хэлэхдээ: Сайн үйл бүтээхэд заавал мөнгө хэрэггүй. Сэтгэл байхад тус дэмээр бас болдог юм аа гэв.

Иймээс энэ сайхан сэтгэлтэй, баатарлаг ахад туслахаар МОНГОЛОО | MONGOLOO группийн  хамт олон нэгдээд байна. Н.Буянжаргал ахад туслах сайн үйлсийн аян 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрөөс эхэлсэн. 
 
Сэтгэлтэй хүн дээр гэрэл үргэлж тусдаг, Зүтгэлтэй хүнийг амжилт үргэлж дагадаг... Итгэл, Сэтгэл, Зүтгэл байхад юуг ч л бүтээнэ.
 
Жавхлан захиралтай “Пластик дизайн” компанийн хамт олон сайн үйлс хийж буй залуусыг дэмжин хандивын хайрцаг болон МОНГОЛОО | MONGOLOO групп групп гэсэн цамц хийж өгчээ.
Хандивын хайрцаг аянг баталгаат үнэмлэхтэйгээр томоохон худалдааны төвүүд болон  “Пластик дизайн”,  "Чухал амжилт " Сургалтын төвүүдээр аялуулсан байна. 
Сайхан сэтгэлийн үзүүрт ажил амьдрал бизнес нь цэцэглэж явах болтугай

 

        




 
 
Мөн Буянжаргал  ахын төрсөн эгч болох Алимаа эгчийн тусламжтайгаар гэр бүл, хамаатан садангуудынх нь зүгээс 1,700,000 төгрөгний хандив цуглуулж өглөө.
Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн Жүгдэр багштай Эм зүйн 202 ангийн хамт олноос 110,000 төгрөгний хандив өглөө. 






Буянжаргал ахын нэг төгсөлтийнхөн буюу Увс аймгийн “Бид 98” ТББ нэг сая төгрөгний хандив өгсөн. Цахим сүлжээгээр дэмжсэн Мөрөөдөл группийн админ Дука зэрэг сэтгэлийн өглөг өгсөн та бүхэндээ баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 




Буянжаргал  ах нь 2018 оны 4-р сарын 13-ны өдөр буюу өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ДУНГИЙН СУУЛГАЦ-ын  хагалгаандаа амжилттай орсон. 

 



 

МОНГОЛОО | MONGOLOO группийн  зохион байгуулж байгаа хандивын ажилд итгэж, хар буруу муу саналгүй хандив өргөж дэмжиж, харж, бас хүлээж байгаа олон хүмүүстээ маш их баярлалаа. Та нар баян цатгаландаа биш хоногийн хоолны мөнгөнөөсөө хасан байн энэ хүнд сэтгэлийн том дэм өгч байгаа Буянтангууд юм шүү. 
Энэхүү сайн үйлсийн аян нь МОНГОЛОО | MONGOLOO группийн  зорилтот төслүүдийнх нь нэг болж сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр Н. Буянжаргал ахын 6 жил хүлээсэн хүсэлтийг нь биелүүлэхээр боллоо.
Буянжаргал ах маш том итгэл найдвар тээн хүлээж суугаа. Бид бүгдийг чадна гэж бүрэн итгэж байгаа. Гурван хүүхэд, эхнэр нь аав маань, хань минь эрүүл болно гэж баярлаж яваа.
Энэ сайн үйлсийн аян нь  монголын ард түмэн зүрх сэтгэлээрээ нэгдэж чаддагийн тод жишээ болон цаашдаа нийгмийн хүрээнд сайн үйлсийн аян явуулах урам зоригийг залуучуудад өгч чадлаа.    
САЙН ҮЙЛ БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.



 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр