Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ногоон барилгын үнэлгээний системтэй болно

 
Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод заасан 2020 он гэхэд барилгын дулааны алдагдлыг 20 хувиар, 2030 он гэхэд 40 хувиар бууруулах, ногоон барилгын үнэлгээний систем, эрчим хүчний аудит зэрэг ногоон шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи, стандартыг нутагшуулан нэвтрүүлэх зорилтыг хангах хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон Дэлхийн Банкны Олон Улсын санхүүгийн корпораци хамтран ажиллах санамж бичигт 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гарын үсэг зурлаа.

Талууд санамж бичгийн хүрээнд Монгол Улсад үндэсний хэмжээний ногоон барилгын үнэлгээний системийг бий болгох, хэрэгжүүлэх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. ОУСК –ын инновац болох шинээр баригдах орон сууцны болон олон нийтийн барилга байгууламжуудын үр ашгийг дээшлүүлэх, нөөцийн хэмнэлтийг бий болгох зарчимд суурилагдсан ногоон барилгын үнэлгээний EDGE –ийг өөрийн орны уур амьсгалын болон бусад нөхцөлд нийцүүлэн барилга, байгууламжийг үнэлэн гэрчилгээ олгох юм.




 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр