Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Байгаль орчны засаглал хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох уулзалт боллоо


Уул уурхайн салбарт байгаль орчны засаглал хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд болох БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, ХЭҮК, АМГТГ -ын албан хаагчдын хооронд мэдээлэл солилцох мехнаизмыг бий болгох, ажлын уялдаа холбоог сайржуулах, уул уурхайн салбарын байгаль хамгаалал, экологи-орчны бодлого, эрх зүйн орчныг сайжруулахад салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор БОАЖЯ болон НҮБХХ-ийн Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал төсөлтэй хамтран уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

 

Уг уулзалт хэлэлцүүлгээр тогтвортой хөгжлийн зорилтыг хангах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн салбарын байгаль хамгааллын эрх зүй, байгаль орчны хүний эрхийн олон улсын удирдамжийг монголд нэвтрүүлэх асуудлыг хэлэлцэв.

Уул уурхайн салбарын байгаль орчин, хүний эрхийн бодлогын хүрээг (GGN) Монгол улсад нэвтрүүлснээр байгаль орчны олон улсын шаардлага, шалгуурт нийцсэн уул уурхайн үйлдвэрлэлийг төлөвлөх, хөгжүүлэх цаашлаад уул уурхайн байгаль орчны салбарт мөрдөгдөж буй бодлого чиглэл, эрх зүйн акт, дүрэм журам стандартыг олон улсын түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой бодлогын баримт бичиг юм.

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа болон түүнийг нөхөн сэргээх асуудал нь хурцаар тавигдаж байгаатай холбогдуулан дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар байгаль орчны хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналыг БОАЖЯ болон төслийн хүрээнд боловсруулсныг цаашид батлуулж, мөрдүүлэх талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

 

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ, АУДИТЫН ХЭЛТЭС

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр