Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөнө


Улаанбаатар хотын хэмжээнд авто замын томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулж, долоо хоногт хоёр удаа авто машины дугаарын хязгаарлалт хийх нь зүйтэй гэж нийслэлээс үзэн, иргэдээс санал авсан. Гэвч иргэд долоо хоногт хоёр удаа дугаарын хязгаарлалт хийхийг дэмжээгүй тул хуучин журмаа мөрдөхөөр болжээ.

Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр энэ тухай мэдээлэл өглөө. Тэрбээр 'Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө.

Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна.

Төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам дээр төмөр замын гарам байгаа. Ирэх пүрэв гаригт 22:00 цагаас даваа гаригийн өглөөний 07:00 цаг хүртэл энэ хэсгийг хаахаар төлөвлөсөн байгаа. Энэ хугацаанд хуучин замын цагдаагийн гүүрэн гарцан дээр байгаа төмөр замынхаа автомат тоноглолуудыг шилжүүлж суурилуулах ажил хийгдэнэ. Тоноглол хийгдэж дуустал хоёр цагдаагийн алба хаагч болон дохиочид байнга ажиллана.

Мөн хүнд даацын автомашинуудын явах маршрутыг өөрчлөх, бөөний төв, захуудын цагийн хуваарийг өөрчлөх зэрэг зохион байгуулалтууд хийнэ. Захуудын цагийн хуваарийн тухайд одоогоор олон төрлийн саналууд гарч байгаа, үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ' гэлээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-18 12:32:52

монгол улс ардчилсан нийгэмтэй улс болхоос цагдаагийн дарангулалтай коммунист орон биш цагдаа нар өөрсдөө зохиомол түгжрэл үүсэгдэг машин шалгаж байгаа нэрээ зам дээр машин зогсоож осол аваар түгжрэл гархад нөлөөлж байна

Ажлын байр