Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?

 
 

Худалдаа, Хөгжлийн Банк тойрсон хачирхалтай үйл явдал үе үе гарах болсоор цөөнгүй хугацаа өнгөрлөө. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л тус банкны бэлэн мөнгөний машин, онлайн гүйлгээ, салбар зэрэг нь бүгд ажиллахгүй хэрэглэгчдээ бухимдуулсан явдал болсон. Мөн "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үедээ ОУВС-гийн хийсэн шалгалтаар Худалдаа, Хөгжлийн Банк маш тааруу дүнтэй гарсан хэмээн мэдэгдсэн агаад хачирхалтай тус банк албан мэдэгдэл, няцаалт огт хийгээгүй юм. Мөн Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсээд буй нь мэргэжлийн хүрээнийхний дунд ихээхэн эргэлзээ үүсгээд буй. Тодруулбал тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон улс төрийн карьер хөөхөөр шийдэж, АН-д элсэн, бүр Сүхбаатар дүүргийн АН-ын дэд дарга болжээ. Харин тус банкны Ерөнхий Захирал Б.Мэдрээгийн хувьд АН-ын МҮДН фракцийн голлох улс төрчдийн нэг бөгөөд мөн л УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшихээр бэлтгэл ажлаа базааж буй аж. Уг нь Монголын банкны салбар, ядаж л гүйцэтгэх удирдлагууд нь улс төрийн намаас хол байдаг бичигдээгүй хууль байдаг. Харин Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн банк энэ жишгийг эвдэж, улс төрийн томилгоогоор удирдлагыг нь сонгодог Төрийн банкны түвшинд хүрсэн нь харамсалтай юм. 

 Хаан банкны Гүйцэтгэх захирлаар Жонн Бэлл, Хас банкны Гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшин, Капитал банкны Ерөнхий захирлаар А.Ариунболд, Капитрон банкны Ерөнхий захирлаар Л.Ариунаа, Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлаар Л.Энхмэнд, Чингис хаан банкны Гүйцэтгэх захирлаар, С.Сандагдорж , Ариг банкны Гүйцэтгэх захирлаар Д.Төмөрхүү, Богд банкны Гүйцэтгэх захирлаар Г.Саруул, Кредит банкны Гүйцэтгэх захирлаар Кравцов А.С, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирлаар Б.Тулга нар тус тус ажилладаг ба бүгд улс төрийн намын гишүүн бус юм. Харин улсын өмчийн Төрийн банк, хувийн өмчийн Худалдаа, Хөгжлийн Банкны удирдлагууд улс төрийн намын гишүүнчлэлтэй байна. Энэ мэт улс төржсөн байдал эдгээр банкнуудад, нэн ялангуяа харилцагчдад ямар нөлөө авчрах нь тодорхойгүй юм.

 

Д.Эрдэнэбилэг
Шуурхай.мн 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-04-27 12:35:56

ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:------------------------------------ http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00

Зочин
2018-04-27 12:35:27

.Ц.Н: “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гарын үсэг зурсан. Гэтэл одоо Д.Эрдэнэбат намайг огцруулах юм гэнэ.

Зочин
2018-04-27 00:00:56

ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:----- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00

Зочин
2018-04-27 00:00:52

ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДЭЭГҮЙ ҮНЭН:----- http://www.mnb.mn/archive/2018-04-25-18-30-00

Ажлын байр