Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан бол яах вэ...

 
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий есөн сэтгүүл­чийг тагнасан, чагнасан,  автомашин руу нь  буудсан гэх мэдээлэл олны анхаарлын төвд байна. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан МСНЭ, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Нийслэлийн Прокурорын газраас хийсэн гурван талын байр суурийг тойм хүргэе. 
 
 
НПГ: Сэтгүүлчийг тагнасан цагдаа нарыг яллагдагчаар татах санал ирүүлсэн
 
 
 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бясман мэдээлэл хийлээ. Тэрээр "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг  хянаж байна. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй" гэв. 
 
 
Х.Мандахбаяр: Хэрэв сэтгүүлчийг тагнаж, чагнасан асуудал байвал хатуу тэмцэнэ
 
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Өнөөдөр НПГ-аас хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мөн болсон үйл явдалтай холбоотойгоор Ц.Нямдорж сайд мэдээлэл хийсэн байна. Энд сэтгүүлчийн эрх ашиг яригдаж байгаа учраас МСНЭ-ээс албаны ёсны тайлбар хийж байна. ТВ-9 телевизийн сэтгүүлч Хүслэнбаатар, түүний найз нөхөд, хэвлэл мэдээллийнхэн, гэр бүлийнхэн гэсэн 30 гаруй хүнийг тагнаж чагнасан гэх ийм мэдээлэл гарсан байгаа. ТВ-9 телевизийн ТУЗ-ийн дарга Баасансүрэнтэй холбогдсон. Нэгдүгээрт манайд Хүслэнбаатар гэдэг сэтгүүлч байхгүй гэсэн мэдээллийг бидэнд өгч байна. Дээр нь тухайн мэдээлэлд нэр дурьдагдсан зарим ТВ-9 телевизийн сэтгүүлчидтэй холбогдоход "Энэ асуудлын талаар бидэнд мэдээлэл байхгүй" гэсэн хариулт өгсөн. 
 
МСНЭ-ээс нэг зүйлийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хэрэв сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, тагнаж, чагнасан асуудал байвал хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана. Хоёрдугаарт энэ маш сайн тодруулж, асуудлыг судлахгүйгээр дэлгэрэнгүй ярих боломжгүй. Маргааш ТВ -9 телевизийн удирдлагууд, нэр холбогдсон сэтгүүлчидтэй албан ёсны уулзалт хийнэ. Өнөөдөр МСНЭ-ээс НПГ, Хууль зүйн яам, ЦЕГ гэсэн байгууллагууд руу албан ёсны лавлагаа хүссэн албан бичиг хүргүүлсэн байгаа. Энэ албан бичгүүд мөн редакцын удирдлагуудтай уулзаж асуудлыг тодруулсны үндсэн дээр сэтгүүлчдийн эрх ашиг зөрчигдсөн эсэх, ямар нэгэн тагнаж, чагнасан зүйл явсан эсэх мэдээллийг эргээд дэлгэрэнгүй мэдээлэх болно" гэв. 
 
 
Ц.Нямдорж: Та нар намайг тагнаж байсан болохоос би та нарыг тагнаж байсан удаагүй
 
 
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Би ямар ч сэтгүүлчийг тагнаж, чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Нөгөө л Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж л ийм зүйл хийж байгаа. Та нар намайг тагнаж байсан болохоос би та нарыг тагнаж, сэтгүүлчдэд гомдол гаргаж байсан удаа байхгүй. Энэ бол зориудаар зохион байгуулж буй улс төрийн үйл ажиллагаа. Эрдэнэтийн 49 хувийн том луйвар, Зоригийн хэргийн хаалттай шүүх хуралтай холбоотой хүн бүрийг л ингэж байна. УИХ-ын гишүүн Болд, Батзандан нарыг байцаасан бол өнөөдөр миний талаар худал мэдээлэл тараалаа. Мөнхтөр гэж өмгөөлөгч өчигдөр л анх удаа над дээр ирж уулзсан.

Гадуур ийм яриа байна гэж. Ер нь УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү үүсгэх бусармаг зүйлс явж байна. Жаст, Алтангийн хоорондох элдэв наймаа надад огт хамааралгүй асуудал. Би Монголын толгой бизнесмэнүүдийг бүгдийг нь танина. Таньдаг болохоор л холбоотон болдог юм уу. Сэтгэл санаагаар дайрсаар унагаах ийм л зүйл яваад байна. С.Зоригийг амьд байхад ийм дайралтууд өдөр шөнөгүй явагдсаар тэр хүн дууссан. Дашбалбар ч мөн адил цаг бусаар явсан. Төрийн төлөө зоригтой үг хэлдэг гишүүдийг дайрсаар явуулдаг. Өнөөдөр ээлж нь над дээр ирчхээд байна. Ямар үр дүн гарахыг мэдэхгүй байна. Би хэзээ ч сэтгүүлч нартай зууралдахгүй. Харин ийм үйл ажиллагаа хийж буй цаад бусармаг эзэдтэй нь хуулийн хүрээнд ажиллана" гэв.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-05-01 12:53:44

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН БҮЛЭГЛЭЛИЙН УДИРДАГЧ Д.ЭРДЭНЭБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Ц.ЭЛБЭГДОРЖ ГЭХ МЭТ ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫГ ШАЛГАХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ.

ЗОЧИН
2018-04-27 11:58:34

Ц.НЯМДОРЖ: “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гарын үсэг зурсан. Гэтэл одоо Д.Эрдэнэбат намайг огцруулах юм гэнэ.

ЗОЧИН
2018-04-27 11:53:53

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУДАЛДАХ ГЭРЭЭНД Ч.САЙХАНБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН.

ЗОЧИН
2018-04-27 11:51:45

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУДАЛДАХ ГЭРЭЭНД Ч.САЙХАНБИЛЭГ, Д.ЭРДЭНЭБАТ НАРЫН ҮСЭГ ЗУРСАН

Ажлын байр