Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Техас мужид Исламийн улс бүлэглэлд нэгдэхээр санаархаж байсан хоёр этгээдийг баривчилжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд Техас мужийн Сан-Анжело хотод Ирак,Сирид очиж тэнд буй алан хядах ИУ бүлэглэлийн террористуудтай нэгдэхээр санаархаж байсан хоёр этгээдийг баривчилжээ. Энэ талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдээлсэн байна. Тэдгээр этгээдүүд нь Висконсин мужаас ирсэн 35 настай Жейсон Майкл Лудке,30 настай Йосвани Падилья-Конде нар байжээ. Хэрэг мөрдөлтийн явцад Майкл Лудке нь Мексикийн нутаг дэвсгэрээр дамжин нэгэн хүнтэй Ойрхи дорнодын талаар санал бодлоо солилцож байсан аж.

Харин түүнтэй харилцаж байсан уг хүн нь үнэн хэрэгтээ Холбооны Мөрдөх Товчооны нууц туршуул байжээ. Майкл Лудке түүнд урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан учраас энэхүү буруу номтнуудын орон болох АНУ-аас явах хүсэлтэй ч явж чадахгүй байна гэж хэлж байсан байна. Түүний өөрийнх нь хэлснээр тэрээр 2003 онд исламын шашинд орсон ажээ.

Тэрээр өмнө нь Кубын армид алба хааж байсан өөрийн найзаа алан хядах ИУ бүлэглэлд нэгдэхийг ятган, түүнтэй цуг хамтдаа Ойрхи дорнод руу явахаар зэхэж байсан байна. АНУ-ын ХМТ-ны ажилтнууд тэднийг Мексикийн хилийг давах гэж байхад нь баривчилсан бөгөөд хэрвээ тэд буруутай нь тогтоогдвол тус бүр 20 жилийн ял авах юм байна.

Ж.Батдорж

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр