Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шүүх дэнсэлнэ


Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2018.05.10/ Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх асуудлыг дэнсэлнэ.

Тэднийг цагдан хорих 30 хоногийн хугацаа нь дуусаж байгаа тул Прокурорын газраас үргэлжлүүлж хорих саналыг шүүхэд ирүүлсэн юм.

Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг авах явцдаа хорих шаардлагатай гэж үзсэн юм. Үндэслэлдээ гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгаж болзошгүй гэж үзсэнийг прокурор хянаж, шүүх хүлээн авсан байдаг.

Харин Ерөнхий сайд асан С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа “Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх баримт материалууд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архив, УИХ-ын архив, Үндэсний аюулгүй зөвлөлийн архивд байсаар атал нотлох баримтуудыг зөөвөрлөх устгах, үрэгдүүлэх боломжтой нөхцөл үүсэж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров “Төрийн тусгай хамгаалалт нь буугаагүй, бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жилийн хугацаанд хадгалагдах ёстой хүнийг баривчлан саатуулсан нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болсон” гэсэн тайлбар хийж байв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ сарын 2-нд захидал илгээсэн.

Уг захидалд “Оюутолгойн гүний уурхайн төслийг хөдөлгөснөөр 2016 оны сүүлээр учрах байсан санхүүгийн default-аас Монгол Улс зайлж чадсан. Өнөөдрийн 5 хувийн эдийн засгийн өсөлтийн 3 орчим хувийг Оюутолгой бүтээн байгуулалт хангаж байна. 3000 хүртэл буурсан Монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрч, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломж олсон. Жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өссөн. Хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо бид алдах байлаа” гэж бичсэн юм.

Ерөнхий сайд асан С.Баяр Элчин сайдын албаа хүлээлгэн өгөхөөс өмнө хэвлэлд ярилцлага өгсөн. Энэ үеэрээ “Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Тиймээс зөвхөн Монголын талын хэдэн нөхдийг шалгахаас гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой. АНУ-д байгаа гэх миний хаусыг Америкийн талтай хамтраад шалгана гэдгийн жишгээр “Рио Тинто” компани байршдаг улс орных нь хууль хяналтын байгууллагатай хамтраад албан ёсоор шалгах ёстой. Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү хардлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд, аваагүй бол олон түмэнд зарлаад, төслийнхөө болон төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байсан билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-05-19 10:58:26

хоолоо олох гэж яаж зовж байхад тэд яаж авилгаар тарвалзаж явсныг нь мэдрүүл Улс орноосоо ард түмнээсээ урвабал яадгийг нь мэдрүүл

Зочин
2018-05-19 10:56:45

хүний мууг үзэх гээд байгаадаа биш ээ Энэ хүмүүсийн гадныхантай нийлж Монголоо сүйрүүлснийх нь төлөө авлга авсан хөрөнгийг нь үр сад хамаатан саднаас нь хурааж улсын сан хөтрөгт нь оруул Эднийг ингэж яллаад л болно Үхэхээс нь өмнө Монголын жирийн иргэд

зочин
2018-05-11 12:10:58

битгий мэдээ хулгайлаад байгаарай муу янхнуудаа муу гичийнүүдээ

Ажлын байр