Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан сурагчид осолд оржээ


Өнгөрсөн амралтын өдөр 5-р ангийн сурагчид төгсөлтийн баяраа тэмдэглэж яваад ангиараа зам тээврийн осолд оржээ. Дархан-Уул аймгийн ЕБ-ын 15-р сургуулийн сурагчид ийн төгсөлтийн баяраа тэмдэглэн амралтад амраад буцаж явах замдаа осолд орсон бөгөөд 10 хүн аймгийн гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Тус автобусанд эцэг эх, сурагчид нийлсэн 45 хүн зорчиж явсан гэх бөгөөд жолоочийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн арван хүний долоо нь хүүхэд гурав нь том хүн ажээ. Сэхээн амьдруулах тасагт нэг хүүхэд дух ясны хугарал, цөмрөлттэй гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн аймгийг нэгдсэн эмнэлгийн эрхлэгч мэдээлжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа тушаал гаргаж төгсөлтийн баярыг зөвхөн "эрдмийн баяр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг үүрэг болгосон.

Тус аймгийн Урлагийн газрын дарга Р.Батжаргал тус ангийн сурагчид, эцэг эхчүүд сургуулийн удирдлага болон бусад холбогдох газар мэдэгдэлгүйгээр энэхүү үйлдлийг хийсэн тухай мэдээлжээ. Нийт оюутан сурагчид, эцэг эхчүүдийг амралт зугаалга зохион байгуулж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр