Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ц.Нямдоржийг байцаав уу, яллагдагчаар татав уу?

 
Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг сэтгүүлчдийг тагнасан, чагнасан гэх үндэслэлээр ТЕГ дуудаж байцаасан гэх мэдээлэл өчигдөр цацагдав.

Үүнээс өмнө буюу өнгөрсөн сарын 26-нд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.Бясман олон нийтэд мэдээлэл хийхдээ “Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад Эрүүгийн эрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянан, шалгаж байгаа” гэсэн.

Тэгвэл энэ хэргийн захиалагч нь Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг хэмээн хэвлэлүүд нэлээд эртнээс бичиж байсан юм. ТЕГ түүнээс өчигдөр байцаалт авсан уу, яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зуруулсан уу гэдэг тодорхойгүй байна.
 
Л.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-05-19 11:18:10

яасан бэ Монголыг Нямка сүйрүүлээд байна уу С,Зориг, М,Зэнээ, О,Дашбалбар, О,Энхсайхан нарын араас түүнийг явуулмаар байна уу Монголын төрд нүүрлэсэн хар хүчинтэй тэмцэлдснийх нь төлөө түүнийг яллах уу Мэнхболд Зи гийн бүлэглэл даварч бна

Ажлын байр