Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.МЯГМАР: Сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ТЭМЦЭЛ СУУЛТААР үргэлжилж байна

 

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 8-ны өдөр сувилагч, эмнэлгийн ажилтнуудын жагсаалыг зохион байгуулсан. Жагсаалаар  Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн яаманд хандан дараах шаардлагыг хүргүүлсэн аж.

1.    Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 2018 оны 2-р улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх, (Төр авч чадахгүй байгаа татваруудаа авах боломжийг гаргаж, орлого бүрдүүлэх шударга тогтолцоог бий болгох)
2.    Сувилагчийг төрөөс дэмжих, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоон барих, хүний нөөцийн бодлого болон бүтэц үйл ажиллагааны стандартын дагуу орон тоогоор ажиллуулахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд бүрэн тусгаж, хэрэгжүүлэх,
3.    Эрүүл мэндийн салбарын  төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд хамрагдаагүй ажил мэргэжлүүдийг бүрэн хамруулж, 2018 оны 3 дугаар сарын 16-нд ХНХЯ, ЭМЯ-тай хамтран, нийслэл, 21 аймгийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан саналыг бүрэн тусгаж, 2018 оны 3-р улиралд багтаан батлуулж шаардагдах хөрөнгийг төсөвт тусгаж хэрэгжүүлэх, 
4.    Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн мөнгөн урамшлыг 60 хувьд хүргэн нэмэгдүүлэх эрх зүйн орчин, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, нэмэгдэл, нэмэгдэл хөлс урамшуулалтай холбоотой журмуудын нөхцөл, шаардлагыг шинэчилж, хамрах хүрээг өргөжүүлэх,
5.    Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих санхүүлжилтийн 3,2 тэрбум төгрөгөөр ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх, 

Дээрх шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлээгүй учраас өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 09:00-10:00 цагийн хооронд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга н.Баясгалан, Хөдөлмөрийн салбарын ажиллагсадын эрх ашгийг хамгаалах төв хорооны зохицуулагч н.Бямбаа болон бусад албаны хүмүүсийн хамт Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ-ыг төв талбай дээр хийлээ.

 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:
 

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд шөнөжин нойргүй хоночихоод Эрүүл мэндийн яамны гадаа жагсаал, цуглаанаа зохион байгуулж, хариу өгөх гурван хоногийн хугацаа өгсөн ч Төсвийн байнгын хорооноос өөр газраас ямар ч хариу өгөөгүй. Тиймээс дараагийн шатны арга хэмжээндээ орно гэж албан ёсоор мэдэгдсэн. Тийм байтал төрийн сайд нь хөдөө орон нутгаар ажиллаж улаан хивсэн дээр алхаж, тууз хайчлаад явж байгаа нь үнэхээр харамсмаар. Төрийн үйлчилгээний ажилтад тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилчид хөдөлмөрийн мөлжлөгийг халах, шударга ёсыг тогтоох зорилгоор энэхүү суултыг хийж байна. Монгол улсад хөдөлмөр нийгмийн зөвшлийн асар томоор ухарлаа. Бид энэ жагсаалыг үр дүнд хүртэл зүтгэх болно. Шаардлагатай гэвэл өлсгөлөн зарлахад ч бэлэн байна. Монгол улсад дуртай үедээ ажил хаях хуулийн зохицуулалт байхгүй. Ялангуяа эрүүл мэндийн салбарт. Тийм учраас бид ажил хаялт зарлах эрхээ үүсгэхийн тулд Сүхбаатар дүүргийн Засаг даргад мэдэгдлээ өгчихсөн байгаа. Цаг хугацаа их шаардагддаг учир тэр хүртэл зүгээр суухгүйгээр суултыг өдөр бүр хийнэ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-05-19 11:10:25

энэ олон жагсаал тэмцлийг АН өдөөгөөд ард нь алга хавсран баясаад байх шиг Тэд урагшлахад саад болсоор байна АНын нөхдийн хийсэн нүгэлийг монголчууд бид үүрэх учиргүй МАНн АНтай нэгдсэн бүлэг улс орныг уруудуулах хүч нэмсэн Тэд одоо ч дээрээс нь удирдаж

Зочин
2018-05-19 11:05:40

Хэдийгээр ЭМийн ажилчдын эрхийн төлө байлаа ч улс орныхоо эдийн засгийн байдлыг бас харгалзах ёстой бус уу ЗГт ажиллах боломж олговол яасийм АН унагаад МАНын зарим нөхөд босгох гэхээр саад болоод байгаа юм шиг АН засаг барьж байхад ингээд тэмцхгүй яагаав

irgen
2018-05-11 22:31:27

zuv bna. odoo arai ch dendej bna.

Ажлын байр