Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Оюутолгой” төсөлд 2018-2019 онд хийх аудитыг нээлээ

 

“Оюутолгой” төсөлд хийх аудитын нээлтийг Үндэсний аудитын газар өнөөдөр хийлээ.

 

Энэхүү аудитыг 2018-2019 онд он дамнан гүйцэтгэх юм. Эхний шатанд далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд аудит хийнэ. Харин хоёрдугаар шатанд Оюутолгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад болон зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал сэдвээр гүйцэтгэх юм байна.

 

Аудитын төлөвлөгөөг “Оюутолгой” ХХК-иас төлөөлж ирсэн гүйцэтгэх захирал Армандо Торрес нарын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулсан юм. 

 

Аудитын нийт зардлыг ойролцоогоор нэг сая ам.доллараар тооцсон бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн дагуу аудитын зардлаас холбогдох хэсгийг шалгагдагч байгууллагаас гаргадаг. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр