Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Батсүх гавьяат Бат-Энэрэлийг Бат-Энгүүнээр сольжээ


Нэг хэсэг олныг шуугиулж хайр хүндэтгэлийг нь хүлээгээд байсан хүмүүс бол МУГЖ Батсүх болон Бат-Энэрэл нар. Сүүлийн үед Бат-Энэрэлийн гэр бүлийнхэн болон Батсүх гавьяат нарын хооронд үл ойлголцол үүсэн түнжин хагарсан тухай мэдээлэл тараад байсан бөгөөд энэ ч үнэний ортой бололтой. Гавьяат Батсүх Бат-Энгүүн хэмээх хүүг хөтлөн гүйх болсон бөгөөд тэрээр мөн л харааны бэрхшээлтэй ажээ. 

Сошиал орчинд өөрийн дуулж буй бичлэгийг тавьснаар багагүй олны танил болсон Бат-Энгүүн хүү мөн л  Бат-Энэрэл хүүгийн адилаар 2-р сарын 2-ны өдөр багш дээрээ ирсэн гэнэ. Эцэг эхээс заяасан нэр нь Энгүүнбат боловч Бат-Энэрэлийг дуурайн Бат-Энгүүн болгон нэрээ өөрчилжээ. Бат-Энэрэлийг биеэ даахаар хэмжээнд нь хүргэсэн хэмээсэн Батсүх гавьяат хүүхдүүдээр бизнес хийж байна хэмээх яриаг үгүйсгэн "энэ хүүхдүүд дуулах гэж л ирсэн, дуулж байж л жаргадаг хүүхдүүд юм байна" хэмээсэн байна. 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-05-19 19:57:13

Sain uilskhiij bna shu,

Ажлын байр