Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Сугарын оронд Ш.Солонгыг дэвшүүлэхээр ярьж эхлэв


Өнгөрсөн онд Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэднийг Ерөнхийлөгч 2011 онд санал болгон томилуулж байв. Тиймээс тэдний оронд хэнийг томилохоо Ерөнхийлөгч шийдвэрлэх ёстой.  Харин энэ сард Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаа дууссан.

Т.Лхагвааг 2012 онд Ерөнхийлөгч, Д.Сугарыг УИХ санал болгон тус тус томилуулж байв. Дээрх дөрвөн гишүүний дотор эрүүгийн хэрэгт олон жил холбогдож буй Д.Сугар бий бөгөөд тэрээр хэдхэн хоногийн өмнө “Цэцийн гишүүнээр буцаж томилогдох хууль эрх зүйн үндэслэл бий ч би болохгүй. Та нараас залхаж байна” гэсэн тайлбар хийсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын дарга М.Энхболд Д.Сугарын оронд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр