Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ТРАМП: Уулзахад тохиромжгүй цаг хугацаа байсан


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт товлогдсон АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг цуцаллаа. Цагаан ордны тэргүүний энэхүү шийдвэр нь Хойд Солонгосын дайсагнасан харилцаанд үндэслэн гаргасан гэжээ. Энэ тухайгаа Цагаан ордон Хойд Солонгост захидлаар мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Төрийн тэргүүн өөрийн твиттер хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ. Трампын энэхүү мэдэгдэл нь БНАСАУ-ын цөмийн туршилтын талбай болох Пунггериг идэвхгүй болгосноос хэдхэн цагийн дараа олон нийтэд ил болсон юм. 

АНУ - БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт цуцлагдсан нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инд хүнд цохилт болов. Учир нь, тэрбээр энэхүү дээд хэмжээний уулзалт биеллээ олоосой гэж хүсч, идэвхтэй ажиллаж байсан билээ. Мун Жэ Ин Трамп болон Ким Жон Уны уулзалт цуцлагдсанд харамсч буйгаа илэрхийлээд хэзээ нэгэн цагт дахин уулзах завшаан тохионо гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. 

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ асуудлаар мэдэгдэхдээ, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал зөвхөн тус улсын асуудал биш энэ бол бүс нутаг, дэлхийн дахинд тулгамдсан асуудал тул талуудад дахин уулзах завшаан тохионо гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Харин АНУ-ын зүгээс Пеньян Вашингтонтой холбоо тогтоохыг санаачилсан тохиолдолд АНУ-БНАСАУ-ын уулзалт дахин товлогдох боломжтой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео АНУ ирэх зургаадугаар сарын 12-нд товлогдсон дээд хэмжээний уулзалтын талаар Хойд Солонгост санал хүргүүлсэн. Бид энэ саналын хариуг аваагүй байна хэмээн мэдэгдэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр