Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Төрийн албан хаагчдыг ажлын байранд цахим сүлжээ ашиглахыг хориглолоо


Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ шийдвэр төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай юм байна.  Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд интернэт орчинг хязгаарлах талаар ярьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин энэ хязгаарлалтыг төрийн байгууллага, Төрийн ордноос эхэлж байгаа нь сайшаалтай юм. Төрийн албан хаагчдын ажлын цаг бол ард түмний өмч гэдгийг хуульдаа заагаад өгчихсөн. Тэгэхээр төрийн албан хаагчид ажлын байрандаа сошиал орчин ашиглахгүйгээр зөвхөн ажлаа хийхээр болж байна.

Ингэснээр төрийн албан хаагчид ажил дээрээ Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглахгүй юм. 

Уг тогтоол нь өчигдрөөс буюу энэ сарын 29-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн гэнэ. 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр