Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Гашуунсухайт боомтод бүтээн байгуулалт хийгдэж байна 22 МИНУТ

 

Гашуун сухайт хилийн боомт орчмын бүс нутаг олон жил ундны усны асуудалтай явсан. Хэт хатуулагтай ус нь шууд хэрэглэх боломжгүй тул цэвэр усыг худалдан авч хэрэглэдэг. Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн Хөгжил хөрөнгө оруулалтын газар нь ус цэвэршүүлэх, шүүх байгууламжийг шинээр гаргасан худагт байршуулж байна.

Үүний үр дүнд олон жил ундны усны асуудалтай байсан тус бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн УНДНЫ УСНЫ АСУУДАЛ БҮРЭН ШИЙДЭГДЭХ юм. Мөн иргэд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагаан хад, Гашуун сухайт хилийн боомт орчмын бүс нутагт нойл душ, хогийн цэгүүдийг зам дагуу болон үйлчилгээний газарт байгуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

 

Үүнээс гадна Цагаан хад суурьшлын бүсийг байнгын тог цахилгаантай болгох, Хайрхан багийн төвд цагдаагийн тасаг, эмч, бусад төрийн байгууллагыг байршуулж иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах ажил хийгдэж байна. 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр