Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хорт хавдартай Ж.Уранчимэг сувилагчид хоёр өрөө байр бэлэглэжээ


Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагч Ж.Уранчимэг цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай болохоо эмнэлгийн ажилчдын ажил хаялт, суултын үеэр олон нийтэд зарлаж байсан билээ. Тэрээр өнгөрсөн сард "Цензургүй яриа" нэвтрүүлэгт уригдан оролцсон. Тэгвэл Ж.Уранчимэгийг тус нэвтрүүлэгт орсны дараахан нэгэн залуу гэр бүл түүнтэй холбогдож байр бэлэглэхээр болсноо дуулгасан аж. 

Сайхан сэтгэлт залуу хос сувилагч бүсгүйд хэлсэндээ хүрч байрныхаа түлхүүрийг өчигдөр гардууллаа. Энэхүү үйл явдлыг "Цензургүй сурвалжлага" багийнхан шууд дамжуулсан юм. Ж.Уранчимэг гурван охинтой өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өвчиндөө шаналж явсан түүнд туслахыг хүссэн хүмүүсийн цуглуулсан хандиваар эмчилгээний зардал нь бүрдэж ирэх 7 хоногт Энэтхэг улсыг зорихоор болжээ. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

гийчин
2018-06-08 14:26:31

сайхан сэтгэл сайн үйлс дэлгэрэг энэтхэг улсад эмчлүүлж эрүүл болоод ирээрэй

Ажлын байр