Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аян үргэлжилж байна



“Сити Баз Консалтинг” ХХК, “Нийслэлийн тээврийн газар”-тай хамтран нийтийн тээврийн зорчигчдын хандлагыг сайжруулах, нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлыг төлөвшүүлэх, иргэдийн нийгмийн соёлыг дээшлүүлэх зорилгоор “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяныг өрнүүлж эхэлсэн билээ.

Энэхүү аян нь 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аянаар дамжуулан олон нийтийн оролцоог хангаж өгснөөр нийтийн тээврээр зорчиж буй иргэн өөртөө болон бусдад хандах байдалд тодорхой ахиц, үр дүн гарна хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Энэхүү уралдаан нь цахим сүлжээг хэрэглэгч хэн бүхэнд нээлттэй бөгөөд уралдааныг фото болон видео төрлөөр явуулахаар төлөвлөж байна. Үүнд:

1.Видео уралдаан

Нийтийн тээвэртэй холбоотой богино хэмжээний 30 секундээс 3 минутын видео бичлэгийг оролцогч та уралдаанд ирүүлэх бөгөөд таны ирүүлсэн видео контентыг https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудаст уралдаан зарлагдсан хугацаанд пост хийж, хамгийн их лайк, шэйр цуглуулсан шилдэг бүтээлд “IPHONE X” ГАР УТАС, удаах байрт шалгарсан бүтээлд LL брэндийн хамгийн сүүлийн үеийн NOTEBOOK-ийг тус тус гардуулах болно.

Уралдаанд нийтийн тээвэртэй холбоотой эерэг агуулгатай видео контент ирүүлэх ба энэ нь заавал мэргэжлийн байх шаардлагагүй учир хүн бүр оролцох боломжтой юм. Та уралдааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 



2.Фото уралдаан            

"Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе" сэдвээр залуус чөлөөт сэтгэхүйгээ ашиглан сонирхолтой фото зургийг уралдаанд ирүүлнэ. Бүтээлийг  https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудаст нийтлэх бөгөөд уралдаан зарлагдсан хугацаанд хамгийн их лайк, шэйр, сэтгэгдэл цуглуулсан фото зургийг шилдгээр шалгаруулж, ялагчид IPHONE-8 гар утсыг гардуулна.

Видео болон Фото уралдаанд тавигдах шаардлага: Уралдаанд ирүүлсэн таны бүтээл нийтийн тээвэртэй холбоотой, эерэг, бусдыг соёлтой, зөв хандлагад уриалсан агуулгатай байх ёстой гэдгийг анхаарна уу.

Бүтээл хүлээн авах хаяг: https://www.facebook.com/CityBusConsulting/ пэйж хуудас болон CityBusConsulting@gmail.comхаягаар хүлээн авна. Та уралдааны дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 



Нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг хамтдаа бүтээж, Нийслэл хотынхоо өнгө төрхийг илүү өнгөлөг, гэрэл гэгээтэй болгоцгооё.

 
CBC.MN

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр