Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИ сүсэгтэн олондоо номын заллага айлтгаж байна


Сүсэгтэн олон та бүхэндээ номын заллага айлтгаж байна.

Бурхан шашны Гэлүгвийн ёсны 3 тэргүүн ламын нэг  “Сэра жүмэ” хийдийн Хансүр Жанзэ Цорж Госог Ринбүүчи монголын сүсэгтэн олонд зориулан Базарсад бурханы жанан хайрлаж дээдийн номын айлдвар айлдана.

Базарсад бурхан /мөн очир баатар сэтгэлт Доржсэмбэ гэдэг / нь мянган галавын хилэнц түйтгэрийг нэгэн агшинд арилгахуйн охь манлай бурхан болой.

Доржсэмбэ бурханы авшиг хүртэж, бясалгал хийн тарнийг нь урин уншиж 4 хүч буюу Гэмших хүч, Хорих боомтлох хүч, Шүтээний хүч, Бүхнийг ерөндөгт үйлдэх хүч эдгээрийг үүсгэж наманчилсанаар тэргүүлэшгүй цагаас хураасан хилэнц нүгэл, алдас унал, гэм бүгдийг арилгаж, цаглашгүй буяныг хураах увидастай.

Хаана:  Корпорейт зочид буудал конвейшн центр, концертйин их танхимд болно.

Хэзээ: 2018.06.09-ний 10:00-13:00 цагт
            2018.06.10-ний 13:30-16:30 цагт

Холбоо барих утас: 98627799, 98989805



 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ҮХЭР МОНГОЛ
2018-06-08 18:51:19

ХЭН ДУРТАЙ НЬ ЗУРСАН ЗУРГАА БУРХАН ГЭЖ ЭРГҮҮ ТЭНЭГ МУХАР СҮСЭГТНҮҮДИЙГ ХЭДЭН ЗУУН ЖИЛ ХҮЛЖ ЭНЭ НАСАНДАА ИХ ЗОВЖ ӨЛСӨЖ ӨЛБӨРЧ ҮХВЭЛ ХОЙД НАСАНДАА ИХ БУЯНЫГ ЭДЛЭЖ ЖАРГАХ ЮМ ГЭНЭ ДЭЭ.ТЭГЭЭД ӨӨРСДӨӨ ХАГАРТЛАА БАЯЖИЖ ДЭЛБЭРТЛЭЭ ТАРГАЛЖ БАЙГАА ЛАМ НАР ЭНЭ НАСАН

varane
2018-06-08 17:09:58

Ном уншаад монголчуудыг дээрдүүлдэг бол очихсон. Бурхан багшын хөшөө босгоод ч нэмэр алга. Даана ч тэгэхгүй юм.

э
2018-06-08 16:13:27

уруудаж байгаа хүмүүийг дагаад л

Ажлын байр