Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ

 

Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол өнөөдөр /2018.06.08/ боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, Гэр хороолол дэд бүтцийн гадрын дарга Ч.Батбилэг болон бусад албаныхан оролцлоо.
 

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

Гэр хорооллын дундын бүсэд хэрэгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах үндсэн шийдэл нь “Дэд бүтцийн төв” төсөл юм.

Нийслэл хотын хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт эхний “Дэд бүтцийн төв” баригдах юм.

Уг төв нь төлөвлөж буй нутаг дэвсгэрийн байрлал, газрын гадаргын онцлог, инженерийн дэд бүтцийн хангамжийн байдал зэрэг хүчин зүйлээс хамааран бие даасан болон хэсэгчилсэн байж болох бөгөөд 200-300 өрхийн хэрэгцээг хангах юм.

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг баталсан. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устах юм. Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439,200 м3 хөрсийг нөхөн сэргээнэ.

Гэр хорооллын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 80 гаруй хувь нь амьдарч буй газраа орон сууцаар солихоос илүүтэйгээр амьдрах орчин нөхцөлөө сайжруулах тухтай орчинд амьдарч, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх хүсэлтэй байна гэж дүн гарчээ. Энэхүү “Дэд бүтцийн төв” нь иргэд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдсан орон сууцны айл өрхтэй адил тав тухтай орчинд амьдрах боломжтой болох юм.

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn
Гэр хорооллын бүсэд нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хамгийн оновчтой хүртээх, өнөөдрийн гэр хорооллыг ирээдүйд амины орон сууцны хороолол болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эко орчин бүрдүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх эхлэл нь “Дэд бүтцийн төв” байх болно.

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

Гэр хороололд эрүүл, тохилог орчинг бүрдүүлэх “ДЭД БҮТЦИЙН ТӨВ” шаваа тавьж, АЖЛАА ЭХЛҮҮЛЛЭЭ Arslan.mn

 

 
 
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр