Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзлаа

 

УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө өглөө. Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдоод байгаа юм. Түүнийг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээсээ татгалзахад хүргэсэн шалтгаан нь прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн бичигтэй холбоотой талаар эх сурвалж өгүүлж байна.

Өөрөөр хэлбэл, Улсын ерөнхий прокурорын газраас өчигдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг 48 цагийн дотор багтаж түдгэлзүүлэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлжээ. Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая буюу хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа парламентын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр татгалзах өргөдлөө өгч, хуулийн байгууллагад шалгуулахаар боллоо. 

Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг маань Монголын ард түмний зарим хэсэг ойлгож байгаа гэж найдаж байна. Тийм учраас УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Хүсэлтээ одоо УИХ-ын даргад албан ёсоор өгөх гэж байна" хэмээн сэтгүүлчдэд тайлбар өглөө. 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр