Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ


 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  /2018.06.11/ хуралдаж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, ЗТХ-ийн дэд сайд, Монгол банкны, Хяналт шалгалт газрын хэлтсийн захирал Ё.Мөнхбат, Хадгаламж даатгалын корпорацийн захирал Х. Бум-Эрдэнэ зэрэг албаны хүмүүсийг сонсож мэдээлэл солилцлоо.

Улмаар Мэдээлэл холбооны сүлжээ, Монгол шуудан, Хөдөө аж ахуйн бирж, МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчийг хувьчлах асуудлын талаар бүлгийн нэгдсэн дүгнэлтийг уг асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулахаар болсон юм.

Мөн бүлгийн хурлаар Татварын багц хуулийн төслүүдтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулав. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонслоо.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр