Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Байгалиа хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлэн М.Орхоныг “Хүндэт жуух” бичгээр шагнажээ


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс болон Мөрдөн байцаах албанаас хүрээлэн  буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, хор уршигийг  иргэд, олон нийтэд таниулан, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улс орон даяар амжилттай зохион байгуулсан.
Арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид зөвлөмжийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг амжилттай явуулсаны үр дүнд олон хэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага хүлээлгээд байгаа.

“Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд идэвхтэй оролцсон юм. Тэдний нэг нь О энтертайнмент студын захирал “Үнэн худлын дэнс” нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхон бөгөөд түүнийг Цагдаагийн байгууллагын хуулиар  хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласныг үнэлэн “Хүндэт жуух” бичгээр  шагнажээ.
 

Байгалиа хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэрийг үнэлэн М.Орхоныг “Хүндэт жуух” бичгээр  шагнажээ Arslan.mn
М.Орхон өөрийн фэйсбүүк хуудастаа  “Маш том урам, хариуцлага, итгэл найдвар. Хийсэн хийж буй зүйлсийг минь ЦЕГ Мөрдөн байцаах алба өндрөөр үнэлж, “Хүндэт жуух” бичигээр шагналаа. Цаашдаа хамтран ажиллаж, эх орныхоо төлөө чадах бүхнээ хийх болно. Энэ шагнал ард түмэн бидний хамтын хичээл зүтгэл шагнал юм шүү. Бүгдээрээ хамтдаа урагшаа. Хуурахгүй худалдагдахгүй чин үнэнчээр эцсийн дусал цусаа дуустал зүтгэх болно. Эх орноос минь илүү үнэт зүйл гэж үгүй.” Хэмээж сэтгэгдлээ бичжээ.

Тэрээр “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгуудын 8 сумын нутаг дэвсгэрт 12 нэр бүхий газруудад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр нэвтрүүлэг бэлдсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр